АНУ ХУУЛЬ БУС ЦАГААЧДЫГ ХӨӨН ГАРГАХ АЖИЛЛАГААГАА ХОЁР ДОЛОО ХОНОГООР ХОЙШЛУУЛЛАА

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп хууль бусаар нэвтэрсэн цагаачдыг сая саяар нь албадан гаргах ажиллагааг энэ долоо хоногоос эхлэн явуулахаар төлөвлөж байсан ч 2 долоо хоногоор хойшлуулах шийдвэр гаргаснаа мэдэгджээ.

Одоогийн байдлаар АНУ-д нийтдээ 12 сая хууль бус цагаач амьдарч байгаагаас тэдний ихэнх хувийг Мексик болоод Төв америкийн иргэд эзэлж байгаа юм.

Тэр ч үүднээсээ энэхүү ажиллагааны зорилго нь Нью Йорк, Лос Анжелес, Хьюстон тэргүүтэй АНУ-ын томоохон хотуудаар хууль бусаар оршин сууж байгаа Төв Америкийн цагаачид руу чиглэгдэж байгааг эх сурвалжууд мэдээлж байжээ.

Ерөнхийлөгч Доналд Трампын зүгээс цагаачдыг хөөн гаргах ажиллагааг ардчилсан намынхны хүсэлтээр хойшлуулсан гэсэн тайлбарыг өгсөн ч

Нууц байдлаар явуулах журамтай байдаг энэ төрлийн үй олноор нь хоморголон баривчлах ажиллагааг олон нийтэд ил тодоор зарласан нь нөлөөлсөн гэж зарим эх сурвалжууд мэдээлжээ.

Түүнчлэн 2020 оны сонгууль ойртож байгаа энэ цаг үед түүнийг цагаачлалын эсрэг бодлогоо чангатгаж кампанит ажилдаа зориудаар ашиглаж  байна хэмээн ажиглагчид үзэж байгаа юм