2019 ОН ГАРСНААС ХОЙШ БАРИЛГЫН САЛБАРТ ХҮН БЭРТЭЖ ГЭМТСЭН ДӨРВӨН ОСОЛ ГАРЧЭЭ

Бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаа энэ үед  НМХГ-аас барилгын компаниудад хийсэн шалгалтын дүн мэдээг танилцууллаа. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 335 аж ахуйн нэгжээс 364 зөрчил дутагдал илэрсэн бөгөөд 2019 он гарсаар барилгын салбарт дөрвөн осол гарч, ослын улмаас 4 хүн  бэртэж гэмтжээ. Шалгалт хийсэн аж ахуйн нэгжийн 40 орчим хувь нь эрсдэлийн үнэлгээг хийлгүүлээгүй байжээ.

Тэгвэл осол гарч байгаа гол шалтгаануудын нэг нь барилгын компаниуд эрсдэлийн үнэлгээ хийлгэхээс зайлсхийж байгаатай холбоотой юм.  Эрсдэлийн үнэлгээг хийлгээгүйгээс үүдэж хүний  амь эрсдэх, хөдөлмөрийн чадвараа алдах зэрэг харамсалтай ослууд гарсаар байна. Дээрх зөрчил гарсан аж ахуйн нэгжүүдэд 60 сая төгрөгийн  торгууль ногдуулсан бөгөөд  барилгын ажлыг эхлүүлэхдээ шаардагдах стандартыг мөрдөж, эрсдэлийн үнэлгээг хийлгүүлж, ажилчдынхаа эрүүл мэнд болон, барилгын аюулгүй байдлаа сайтар хангаж  ажиллах  шаардлагатайг хэллээ.

Өнөөдрийн байдлаар хямд өртгөөр,  хямд материалаар барилга барих нь олон эрсдэлийг  араасаа дагуулж байна. Иймд тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах асуудалд  анхаарч ажиллах зүйтэй талаар хэлж байсан юм.