2017 ОНД ЭРҮҮДЭН ШҮҮЛТТЭЙ ХОЛБООТОЙ 51 ГОМДОЛ ХЭҮК-Т ИРЖЭЭ

Манай улс 2000 онд  эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар, хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцод нэгдэн орсон байдаг. Гэвч түүнээс хойш 20 орчим жил өнгөрсөн хэдий ч мөрдөн байцаалтын шатанд хүний эрх ноцтойгоор зөрчигдөж, эрүүдэн шүүлт байсаар байна гэдгийг  Хүний эрхийн үндэсний комисс тайландаа дурджээ.

Манай улс 1946 онд НҮБ-ын хүний эрхийн түгээмэл тунхаглалд, 2000 онд Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцод нэгдэн орсон. Уг протоколд элсэн орсноос хойш нэг жилийн дотор тухайн улс "Үндэсний түвшинд эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх байгууллага"-ыг байгуулах үүрэгтэй. Гэвч үүнийг биелүүлээгүйгээс гадна хүний эрхийн ноцтой зөрчлүүд гарах шалтгаан нөхцөл болж байна. Хүний эрхийн үндэсний комиссын 2017 оны илтгэлд эрүү шүүлтэд өртсөн 51 гомдол иргэдээс ирснээс 40 гомдол нь цагдаагийн алба хаагч, 11 нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын алба хаагчдын үйлдэлтэй холбоотой байжээ. Эдгээр хохирогчийн нэг 2005 онд хоёр ч гэмт хэрэгт холбогдон эцэст нь сэтгэцийн эмгэгтэй болсон байдаг.

Энэ бол 2005 онд болсон үйл явдал. Үүнээс гадна  мэдэгдээгүй бүртгэгдээгүй хэчнээн тохиолдол байгаа нь тодорхойгүй. Цаашид хүний эрхийг хангахын тулд эрүү шүүлтгүй хүний эрхийг хангасан механизм бүрдүүлэх, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх байгууллага, хоёрт шүүх, цагдаа, АТГ-аас хараат бус тусгай субъект мөрдөх тогтолцоог байгуулах хүний эрх хамгаалагчдын хууль батлах шаардлагатай гэдгийг мэргэжлийн байгууллагаас хэлж байна.

Эрүүдэн шүүлт ихэвчлэн мөрдөн байцаах шатанд явагдаж байгаа. Тиймээс цаашид  иргэдийн ойлголтыг дээшлүүлэх мөн эрүүдэн шүүлтийг хянах , зогсоох тогтолцоог хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай болж байна. Мөн өнгөрсөн сар НҮБ-ын төлөөлөгч хүний эрхийн хамгаалагчийн хуулийг батлах шаардлагатай байгааг зөвлөж байсан.