БНХАУ-ын Засгийн газар Канад улсаас авдаг бүх төрлийн махны импортод хориг тавих шийдвэр гаргаснаа зарлалаа

БНХАУ-ын Засгийн газар Канад улсаас авдаг бүх төрлийн махны импортод хориг тавих шийдвэр гаргаснаа зарлалаа. 

Канад улс дахь БНХАУ-ын элчин сайдын яамнаас гаргасан албан ёсны мэдэгдэлд  канадын "Фриго Рояаль" компанийн гахайн махны дээжээс хүний эрүүл мэндэд хортой байж болзошгүй хориотой бодис илэрч улмаар Канадын засгийн газраас нарийвчилсан шалгалт явуулахад мах экспортлогчид 188 ширхэг гэрчилгээг хуурамчаар үйлдсэн болохыг илрүүлсэн байна. 

Махны өөхлөг, илчлэг чанарыг бууруулах зориулалтаар нэмэлтээр ашигладаг рактопамин хэмээн бодис илэрсэнтэй холбогдуулаад БНХАУ-ын засгийн газар Канад улсын бүх төрлийн махны импортыг энэ сарын 25-ны өдрөөс эхлэн бүрэн зогсоохоор болсноо мэдэгджээ. 

Өнгөрөгч оны 12-р сард БНХАУ-ын технологийн Гигант Хуавей компанийн санхүү эрхэлсэн захирал Мэнь Ванжау АНУ-ын захиалгаар Канадын Ванкувер хотноо баривчлагдсанаас хойш хоёр орны харилцаа эрчимтэй муудаад байгаа.

 Хэдийгээр Канад улсын талаас дээрх хэргийг улс төрийн зорилгогүй гэсэн тайлбарыг өгсөн боловч Хятадын тал хариу арга хэмжээ авахаа мэдэгдэж,  канадын 2 ч иргэнийг баривчлан саатуулсны дээр хар тамхины хэргээр хоригдож байсан канад улсын мөн хоёр иргэнд цаазаар авах ял оноосноо зарлаад байгаа юм.