2000 ОНООС ӨМНӨ БАРИГДСАН ХУУЧНЫ 162 ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫГ БУУЛГАЖ, ДАХИН ТӨЛӨВЛӨНӨ

Нийслэлийн хэмжээнд 20 орчим музейн барилга, байгууламж байдаг. Харамсалтай нь өнгөрсөн амралтын өдрүүдэд  "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей" буюу ерөнхий сайд асан П.Гэндэн амьдарч байсан байшинг  буулгажээ. Тэгвэл "П.Гэндэнгийн нэрэмжит сан" ТББ-аас болон Хот байгуулалт, хөгжлийн газраас сэргээн засварлах төслийг хэрэгжүүлж, шинээр музейн болон албан тасалгааны зориулалттай барилга барих болсон гэдгээ мэдэгдлээ. 

Ерөнхий сайд П.Гэндэн амьдарч байсан дүнзэн модон байшинг анх 1928 онд барьсан. Улмаар 1937 онд улс төрийн хэлмэгдүүлэлттэй холбоотойгоор хураан авч, 1996 оноос "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей" хэлбэрээр ашиглаж байсан. Хэдийгээр 2003 онд засвар хийсэн боловч 2007 онд "Галын болон эрүүл ахуйн шаардлага хангахгүй, газар хөдлөлтийг тэсвэрлэх чадваргүй, музейн зориулалтын бус, ашиглалтын шаардлага хангахгүй гэж улсын байцаагч дүгнэлт гаргасан. Мөн 2017 онд байшингийн үнэлгээ хийлгэхэд 94 хувийн элэгдэлтэй гэж дүгнэлт гарсан байжээ.
2019 оны 8-р сард Хот байгуулалт, хөгжлийн газраас баталсан зураг төслөөр хуучин музейн суурин дээр 22 давхар барилга барина. Үүний 1-4 давхар нь музей, 5-22 давхар нь оффисын зориулалттай барилга байх юм байна. 
"Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей"-г өнөөдрийн байдлаар бүрэн буулгажээ. 
"П.Гэндэнгийн нэрэмжит сан"-гаас мэдээлж байгаагаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейг сэргээхдээ төсвөөс мөнгө гаргахгүйгээр, өөрийн боломжоор хөрөнгө оруулалтыг хийнэ гэлээ.