Манай улс саарал жагсаалтад орох эрсдэлтэй байна

Манай улс  мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын  байгууллага буюу "ФАТФ"- ын "Саарал жагсаалт"-д багтах эрсдэл үүсээд байна. Учир нь өнгөрсөн есдүгээр сард олон улсын мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага, мөнгө угаахтай тэмцэх ази номхон далайн бүсийн байгууллага болох "APG"-ын олон улсын хамтын ажиллагааны хяналтын хэлтсийн уулзалтаар Монгол улс саарал жагсаалтад орох эрсдэлтэй гэж үзсэн байна.

Тус уулзалтаар манай улс мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллагаас өгсөн зөвлөмжид тусгагдсан шалгуур үзүүлэлтээс дөрөвт нь зохих үр дүн гаргасан ч эргэж тайлагнах шаардлагатай гэж дүгнэсэн юм.

Үүнд үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр хяналт шалгалтын ажил явуулах эрх бүхий байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, энэ төрлийн гэмт хэргийн мөрдөн шалгах үйл ажиллагаа, прокурорт шилжүүлж шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоог нэмэгдүүлэх зэрэг  эрх зүйн холбогдолтой болон эдийн засгийн зөвлөмжүүдийг өгсөн.