Соёл урлагийн байгууллагуудын удирдлага, уран бүтээлчид  мэдээлэл хийлээ

Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний номын сангийн барилгыг шинэчлэх ажлыг зогсоох саналаа Сангийн сайдад хүргүүлэх талаар мэдэгдсэн. Энэ дагуу соёл урлагийн дээрх байгууллагуудын удирдлага, уран бүтээлчид  мэдээлэл хийсэн.

Тэд,  Ё.Баатарбилэг сайдыг уг шийдвэрээ эргэн харж, олон жил хүлээгдсэн барилгын шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Соёлын өвийг устгалаа гэх олон нийтийн хүчтэй эсэргүүцлийн улмаас барилгын ажлын шинэчлэлт, сэргээн засварлалтын ажил  гацсан учраас үүсээд байгаа

Нөхцөл байдлыг таниулах үүднээс тус гурван байгууллага долоо хоногийн турш иргэдэд  нээлттэй цагийн хувиараар  байгууллагуудаа танилцуулж байгаа юм байна.  Модон каркас бүхий эдгээр гурван тоосгон байшин 70 жилийн нүүр үзэх гэж байгаа ч нэг ч удаа их засвар хийгээгүй, цахилгаан, сантехник, шугам сүлжээ анх баригдсан чигээрээ байгаа тул гамшгийн үнэлгээгээр "Ослын байдалтай" хэмээн дүгнэгджээ.

Соёлын өвийн үндэсний төвөөс Улсын драмын эрдмийн театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний номын санг соёлын өвд хамаарахгүй гэдгийг онцоллоо. Тус газрын дарга Г.Энхбатын хэлснээр Монгол улсын ууган барилгууд нь соёлын өвд хамаарах шаардлага хангахгүй гэдгийг тодотгосон юм.