Гэр хорооллын цахилгааны шөнийн тарифыг тэглэх ямар ч боломжгүй гэдгийг салбарын сайд хэллээ

Засгийн газраас 2017 онд гэр хорооллын айл өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх журам баталж байсан. Ингэснээр гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт цагийн хуваарийн дагуу хөнгөлөлт үзүүлж эхэлсэн юм.

Тэгвэл агаар орчны бохирдлын эсрэг үндэсний хорооноос гэр хорооллын 100 мянга гаруй өрхөд судалгаа хийхэд 53 хувь нь энгийн халаагуур буюу тень ашигладаг гэж гарчээ. Эдгээр айл өрхүүдийн цахилгааны  шөнийн хэрэглээг тэглэснээр заавал шахмал түлш ашиглах бус оросын холбооны улс руу гаргадаг багахан хувийн эрчим хүчээр шийдэх  боломжтой гэж судлаачид үзэж байсан. Гэвч манай улс өнгөрсөн онд 23 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан тул шөнийн тарифийг тэглэх боломжгүй гэдгийг салбарын сайд хэллээ.

Гэр хорооллын өрхийн шөнийн тарифын хөнгөлөлтөд 40 мянга гаруй айл өрх хамрагдаж байгаа бөгөөд  220 килвольтийн сүлжээнд холбогдсон иргэд  720 киловатт цаг, 320 килвольтын сүлжээнд холбогдсон иргэд 1500 киловатт эрчим хүч хэрэглэж,  харин  илүү гарсан хэрэглээг 50 хувь хөнгөлж байсан юм. Энэ онд энэ жишгээр хөнгөлөлт үзүүлэх хэвээрээ юм байна.