АНУ, Турк улсын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Турк улс Сири улсад байлдааны ажиллагаа эхлүүлээд байгаатай холбогдуулаад АНУ-ын засгийн газар тус улсын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авах шийдвэр гаргаснаа мэдэгдлээ. Энэ асуудлаар АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп турк улсын ерөнхийлөгч Режеп Тайп Эрдогантай утсаар холбогдож, Сирийн хойд нутагт явуулж буй цэргийн ажиллагаагаа нэн даруй зогсоохыг шаардсан тухай ойрын эх сурвалжууд мэдээлжээ.

Энэхүү хоригийн хүрээнд АНУ Туркийн төрийн зарим удирдагчдыг хар жагсаалтад оруулж, гангийн импортод нь оногдуулсан татвараа нэмэгдүүлэн, тус улстай хийж буй худалдааны хэлэлцээг зогсоох шийвэр гаргасан байна. Хэдийгээр Сирийн ерөнхийлөгч Башар Аль Ассадын засгийн газар Курдын зэвсэгт байгууллагатай хамтарч Туркийн эзлэн түрэмгийллийг зогсооход гар бие оролцохоо мэдэгдсэн ч Турк улсын цэрэг армийн эсрэг хүч мөхөсдөнө хэмээн үзэж байгаагаа судлаачид мэдээлсэн юм.