НМХГ:

Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах"Sunshine village" хотхоны оршин суугчид ундны уснаас хордож халдварт өвчин судлалын үндэсний төвд эмчлүүлсэн. Тэгвэл нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын лабораторийн шинжилгээний дүн гарч "Sunshine village" хотхоны гүний худаг, усан бассейнаас гэдэсний бүлгийн савханцар илэрчээ.

Тодруулбал "Sunshine village" хотхон оршин суугчдын унд ахуйн усыг гүний худгаас татаж хэрэглэдэг байсан ба тухайн гүний худгийн ус болон усан бассейнаас авсан шинжилгээгээр бичил биетний ерөнхий тоо зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1 мл-т 54-өөр их, усан бассейны уснаас халуунд тэсвэртэй гэдэсний савханцар 14, гэдэсний бүлгийн савханцар 6 илэрчээ. Мөн 10 дугаар сарын 10-ны өдөр тус хотхоны 4 цэгээс дахин давтан шинжилгээ авахад гүний худгийн ус нь нян судлалын шинжилгээний үзүүлэлтээр бичил биетний ерөнхий тоо зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их, халуунд тэсвэртэй гэдэсний савханцар илэрсэн байна. Харин тус хотхоны орон сууц ашиглалтын албанаас өнөөг хүртэл гүний худгаас хэрэглэдэг усыг гурван сар тутам дээж авч шинжлүүлдэг байсан талаар мэдээлсэн . Мөн иргэд оршин суугчдаас ирсэн гомдлын дагуу, уснаас нян илэрсэнтэй холбогдуулан яаралтай арга хэмжээ авч орон сууцны хотхоныг төвийн усан хангамжийн шугамд холбосон гэдэг тайлбарыг өгчээ.