УИХ-ын нэр бүхий гурван гишүүний ХОМ-ийн асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа

УИХ-ын ёс зүйн дэд хорооны хуралдаанаар нэр бүхий гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэг огцом өссөн буюу  "Бид уучлахгүй " хөдөлгөөнөөс хүргүүлсэн асуудлыг хэлэлцсэн байна. Эдгээр гишүүдийн тоонд М.Оюунчимэг, Ж.Мөнхбат, Л.Болд нар багтсан юм. Одоогоор хоёр гишүүн хөрөнгө орлогын мэдүүлгийн тайлбараа тус хороонд өгсөн байна.УИХ-ын ёс зүйн хорооны хуралдаан 9 гишүүнээс 7 гишүүний ирцтэйгээр хуралдлаа. Гэвч дээр нэр дурдсан гурван гишүүний  хоёр нь томилолттой харин нэг гишүүн нь байнгын хорооны хурал давхацсан тул хуралдаанд суугаагүй байна. "Бид уучлахгүй" хөдөлгөөнөөс дээрх гурван гишүүн нь авлигын эсрэг хууль зөрчсөн байх магадлалтай тул шалгаж өгнө үү гэж тус дэд хороонд хандсан байна. Гэвч УИХ-ын ёс зүйн дэд хорооны хувьд хэрэг шалгах үүрэггүй бөгөөд дээрх гурван гишүүнийг  тайлбар мэдээллээ өгсний дараа хэлэлцэхээр боллоо.