Японд нүүрлэсэн байгалийн гамшгийн улмаас эзэн хааныг сэнтийд залах ёслол хойшлогдлоо

Өнгөрөгч бямба гарагт Япон улсыг дайран өнгөрсөн Хагибис хар салхины улмаас амь үрэгдсэн хүмүүсийн тоо 77-д хүрч, 346 хүн гэмтэж бэртээд байна. Улмаар гамшгийн хор хөнөөлийг бууруулах ажил өнөөг хэр нь үргэлжилж байгаатай холбогдуулаад Японы засгийн газраас эзэн хаан Нарухитогийн сэнтийд залрах ёслолыг түр хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргаснаа өчигдөр мэдэгдлээ.

Энэхүү арга хэмжээнд Их британийн ханхүү Чарльз, Саудын Арабын угсаа залгамжлагч хунтайж Мохаммед Бин Салман тэргүүтэй дэлхийн 200 орчим орны 2500 гаруй дээд хэмжээний төлөөлөгч оролцох хувиартай байгаа юм.

Тэгвэл 10-р сарын 22-ны өдөр болохоор товлогдоод байсан энэхүү  ёслолын арга хэмжээг 11-р сарын 10-ны өдөр хүртэл хойшлуулахаар болсныг Эн эйч кэй агентлаг мэдээлжээ.Улс оронд нь нүүрлээд буй байгалийн гамшигтай холбогдуулаад ерөнхий сайд Абэ Шинзо хамгийн их хор хохирол амссан Фукушима болон Мияаги мужуудад биечлэн очиж, нөхцөл байдалтай танилцсан байна.

Энэ үеэрээ тэрбээр Япон улсын засгийн газар гамшгийн хор уршгийг арилгах, сэргээн босгох ажилд зориулан 710 сая иен зарцуулахаар төсөвлөснийг мэдэгдсэн юм.