АНУ-ын "НАСА" агентлаг 2024 он гэхэд саран дээр хоёр дахь удаагаа хөл тавьж, дэлгэрэнгүй судалгаа хийх зорилт тавиад байна. Артемис хэмээн нэрлэгдэж байгаа энэхүү хөтөлбөрийнхөө хүрээнд тус агентлаг шинэ үеийн хэмээн нэрлэгдэж байгаа, хамгийн сүүлийн үеийн технологиор бүтсэн сансрын шинэхэн өмсгөлүүдээ танилцуулжээ.

АНУ-ын сансар судлалын "НАСА" агентлаг 2024 он гэхэд саран дээр газардах зорилготой "Артемис" хөтөлбөрийнхөө хүрээнд сансрын нисгэгчдэд өмсгөх шинэхэн өмсгөлүүдээ танилцууллаа.

Энэхүү өмсгөлийг бүтээхдээ сансрын нисгэгчдийн дунд одоо ашиглагдаж байгаа өмсгөлийн ерөнхий загвар дээр суурилан бүтээсэн ч хөдөлгөөнд саад болохгүй илүү уян хатан болсноороо давуу талтай гэж мэргэжилтнүүд мэдээлжээ.

Энэхүү төслийн нэрийг эртний Грекийн домогт өгүүлэгддэг сарны охин тэнгэр "Артемис"-ийн нэрээр нэрлэсэн нь анхны эмэгтэй сансрын нисгэгчийг сар руу илгээх төлөвлөгөөтэй нь холбоотой хэмээн мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа юм.

Одоогоор Артемис төслийг хэрэгжүүлэхэд хэдий хэр хэмжээний зардал гарах нь тодорхойгүй байгаа ч төсөвлөөд буй 1.6 тэрбум америк долларын өртгөөс давна гэж мэргэжилтнүүд тооцоолж байна.