Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын  нэгдүгээр улирлын амралт энэ сарын 28-аас эхэлнэ

Боловсрол соёл шинжлэх  ухаан спортын сайд 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн бүтцийг шинэчлэн баталжээ. Энэ хичээлийн жилд бага ангийн сурагчид 31 долоо хоног,  дунд болон ахлах ангийн сурагчид 32 долоо хоног хичээллэж, харин долоон долоо хоног нь улирлын амралт болох юм . Уг тушаалын дагуу нийслэлийн болон орон нутгийн сурагчдын  хичээлийн жилийн  амралтын хуваарийг танилцуулж байна.

Нийслэлийн сургуулийн суралцагчид 2019-2020 оны хичээлийн жилд:

          1-р улиралд 10 сарын 28-аас эхлэн 11 сарын 1-нийг дуустал 1 долоо хоног амрах бол 

          2-р улиралд 12 сарын 23-аас эхлэн 1 сарын 10-ыг дуустал амарна

         Харин цагаан сарын амралт 2 сарын 24-28-ыг дуустал 1 долоо хоног үргэлжлэх бол

          3-р улирлын амралт 3 сарын 23-аас эхэлж 4 сарын 3-ыг дуустал амарна

          Зуны амралт 1-5 анги 6 сарын 1-ээс эхлэх бол 6- 12 анги 6 сарын 8-аас амарна.


         

Харин хөдөө орон нутгийн сургуулийн суралцагчид 2019-2020 оны хичээлийн жилд:

          1-р улирал 10 сарын 28-аас эхлэн 11 сарын 1-ыг дуустал   

          2-р улиралд 12 сарын 30-аас эхлэн 1 сарын 10-ыг дуустал 2 долоо хоног

          2 сарын 24-28-ыг дуустал 1 долоо хоног цагаан сарын амралт

          3-р улирал 3 сарын 23-аас 4 сарын 10-ыг дуустал 

          Зуны амралт 1-5 анги 6 сарын 1-ээс амрах бол 6- 12 ангийн амралт  6 сарын 8-аас эхлэхийг Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамнаас мэдэгдлээ.