Энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороод, чуулганаар үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ

Сүүлийн нэг сарын хугацаанд  УИХ дахь МАН-ын бүлэг болон ардчилсан намын зөвлөл  үндсэн хуулийн асуудлаар зөвшилцлийн ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг энэ долоо хоногт УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх бөгөөд ардчилсан намаас хүргүүлсэн гурван саналд санал хураах юм.  Тодруулбал  ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх, сонгуулийн тогтолцоог холимог явуулах зэрэг саналууд багтаж байгаа юм. Өнөөдрөөс эхлэн УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороогоор үндсэн хууль,  2020 оны улсын төсвийн тухай тогтоолын төслийг хэлэлцэх юм. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-ын чуулганаар баталсны дараа ерөнхийлөгчид хүргүүлэн ёсчлон батална.