Өсвөр насныхны дунд цахим дарамт ихэссээр байна

Манай улсын хүүхдийн эрхийн тухай хуульд  зааснаар хүүхэд 5-н орчинд хамгаалагдах эрхтэй байдаг үүнд  боловсролын байгууллага мөн гэр бүлийн орчин хамгийн чухал байр суурь эзэлнэ. Хүүхэд бүхий л хэлбэрээр ялгаварлан гадуурхагдахгүй байх эрхтэй. Тэгвэл ялгаварлан гадуурхалт, дээрэлхэх зэрэг хүүхдийн эрхийн зөрчил нь өсвөр насныхны хувьд сэтгэл гутралын томоохон шалтгаан болж байна. Эцэг эх асран хамгаалагчдын хүүхдэд тавих хараа хяналт сул байгаагаас хүүхдүүд гэмт хэрэгт өртөх тохиолдол их байна. Тодруулбал гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийн 60 орчим хувь нь эцэг эхийн асран хамгаалах үүрэг дутсанаас болдог байна

Ялгаварлан гадуурхалт, дээрэлхэл нь өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйд олон талаар сөргөөр нөлөөлдөг. Ялангуяа сургуулийн орчинд хүүхдийн эрхийн дээрх зөрчлүүд удаан үргэлжлэх нь хүчирхийлэл үйлдэгдэх нөхцөл болж байгааг холбогдох мэргэжилтнүүд онцолж байна. Түүнчлэн өсвөр насныхан нэгнээ байнга дарамтлах, доромжлох, хүчирхийлэх нь өсвөр насны хүүхдүүд архи тамхи, мансууруулах бодис хэрэглэхэд хүргэж сэтгэцийн эмгэг болж амиа хорлоход хүргэх эрсдэлтэйг холбогдох мэргэжилтнүүд эцэг эхчүүдэд хандан анхааруулж байна.