Агаарын бохирдлын гол үүсвэр түүхий нүүрсний хэрэглээг энэ оны 5-р сарын 15-аас хязгаарласан. Улмаар сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн ч нийслэлийн зарим иргэд өнөөг хүртэл итгэхгүй байх тохиолдол байна. Тиймээс өнгөрсөн хугацаанд 251 тээврийн хэрэгслээр 4150 тонн түүхий нүүрсийг нийслэл рүү тээвэрлэж, нэвтрүүлэхийг завджээ.
Агаарын бохирдлыг бууруулахын тулд нийслэл хотын иргэд түүхий нүүрснээс татгалзаж, сайжруулсан шахмал түлшний хэрэглээнд шилжээд байгаа. Харамсалтай нь сайжруулсан шахмал түлшний шинэ хэрэглээнээс үүдэж энэ сарын хоёрноос 24-ний өдрүүдэд 240 дуудлагаар 580 хүн угаарын хийнд тодорхой хэмжээгээр хордсон. Улмаар иргэдийн итгэл алдарч, түүхий нүүрс хориглосон ЗГ-ын шийдвэрийг зөрчиж байна. Тодруулбал Өлзийтийн товчоо, Таван толгойн замаар 2-5 тонн нүүрс тээвэрлэх, эмээлт, өлзийтийн дугаар хорооны иргэн шуудайлсан нүүрс түлж байсан байна.
Өнөөдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний хэрэглээтэй холбоотойгоор угаартсан иргэдийн тоо буурчээ. Түүнчлэн өмнө нь угаартаад эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан иргэд одоогоор ӨЭМТ-ийн хяналтад байгаа юм байна.
Ийнхүү таван сарын хугацаанд түүхий нүүрсийг хязгаарлаж, сайжруулсан шахмал түлш түлдэг болсноор 7 хүний амь эрсдэж, мөн иргэд эрүүл мэндээрээ хохирсон нь харамсалтай. Гэхдээ үүний хажуугаар агаарын бохирдлын түвшин жилийн өмнөх үетэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй байгааг холбогдох албаны хүн тайлбарлаж байна.
Иргэн, аж ахуйн нэгж түүхий нүүрс түлж байгаа нь тогтоогдвол 50 нэгж буюу 50 мянган төгрөгөөр торгох юм байна.