Нийслэлийн хэмжээнд 600 мянга гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог гэсэн статистик байдаг. Хэдийгээр өдөртөө автомашинуудыг улсын дугаараар хязгаарласнаар тээврийн хэрэгслийн тоо буурдаг ч шөнийн цагаар өдрөөс дутахгүйгээр замын хөдөлгөөнд жолооч нар оролцдог.
- Тоон мэдээллээр энэ оны эхний 9 сарын байдлаар зам тээврийн ослын шинжтэй дуудлага 53,753, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 1077 бүртгэгдсэн байна.
- Үүнээс 8815 нь нь шөнийн цаг буюу 22:00-06:00 цагийн хооронд үйлдэгджээ.
- Тодруулбал энэ сарын 17-18-нд шилжих шөнө нийслэлийн хэмжээнд нийт 377 дуудлага мэдээлэл ирсний 270 нь зам тээврийн ослын шинжтэй байсан байна.
- Нэг шөнийн хугацаанд л гэхэд нийт 10 хүн буюу насанд хүрсэн 7 хүн, 3 хүүхэд гэмтэж, орон нутагт 1 хүн нас баржээ.
10-р сарын 17-18-нд шилжих шөнө нийслэлийн хэмжээнд нийт 377 дуудлага мэдээлэл ирсний 270 нь зам тээврийн ослын шинжтэй, хоногийн хугацаанд нийт 10 хүн гэмтэж, орон нутагт 1 хүн нас барсан байна.
Үүнээс гадна тусгал төслийн хүрээнд хийгдсэн шөнийн сурвалжлагын үеэр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоор жолооч нарын гаргасан нийтлэг зөрчил нь автомашины гэрэл нь ажиллагаагүй, гоёлын гэрэл байрлуулсан, салхины шилэн дээр тень наасан зэрэг зөрчлүүд байна.
Шөнийн цагаар зам тээврийн ослыг бууруулах гол арга бол жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, дураараа бус дүрмээрээ явах, хамгаалалтын бүсээ зүүх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооны ард суухгүй байх юм байна.