Ирэх сарын 11-ээс Үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлэг эхэлнэ

Өнгөрсөн 7 хоногт УИХ-ын чуулганаар үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлгийн товыг тогтоох асуудал хэлэлцэх ёстой байсан ч УИХ дахь намууд хараахан зөвшилцөлд хүрч чадсангүй. Харин энэ долоо хоногт УИХ дахь Монгол ардын намын бүлэг болон Ардчилсан намын зөвшилцлийн бүлэг саналаа нэгтгэнэ. Үүний дараа ирэх сарын 11-ээс УИХ-ын чуулганаар үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлэг хэлэлцэгдэж эхэлнэ.

Эргэн сануулахад УИХ дахь ан-ын зөвлөлөөс Ерөнхийлөгчийг танхимаас сонгодог байх, сонгуулийн холимог тогтолцоог хуульчлах, орон нутгийн эдийн засгийн бие даасан бүс бий болгох гурван санал хүргүүлсэн юм.