Энэ долоо хоногт МАН, АН зөвшилцлийн эцсийн шийд гарна

Өчигдөр МАН-ын бүлэг хуралдах ёстой байсан боловч хойшилсон байна. Уг нь энэ долоо хоногт АН-ын тавьсан гурван санал дээр зөвшилцөж байр сууриа нэгтгэх ёстой байсан юм. Гэвч одоо болтол байр сууриа нэгтгээгүй зөвшилцөлд хүрээгүй байгаа нь үндсэн хууль хэлэлцэх цагийг улам хойш татсаар байна.

Ардчилсан намын зөвлөлөөс парламентын сонгодог тогтолцоог бий болгох санал дэвшүүлсэн. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, сонгуулийн холимог тогтолцоог үндсэн хуульд заах, ерөнхий сайдыг кабинетээ өөрөө бүрдүүлэх заалтуудыг нэмэхээр санал өгсөн. Сар гаруй хугацаа өнгөрсөн хэдий ч хоёр намын зүгээс эцсийн байдлаар зөвшилцөлд хүрээгүй байна.  Тэгвэл өнгөрөгч баасан гарагт УИХ-ын чуулганаар үндсэн хуулийн гуравдах хэлэлцүүлгийг ирэх сарын 11-ний өдөр хүртэл товлож бэлтгэлээ хангахыг тогтоосон байна.Үндсэн хуулийн гурав дахь хэлэлцүүлгээр ардчилсан намын гурван саналаас гадна найруулгын зургаан заалтыг хэлэлцэх юм.