Төр засгийн бодлого тогтворгүй байгаа нь эдийн засагт, бизнес эрхлэгчдэд нөлөөлж байна

 

2019 оны Монголын эдийн засгийн чуулган  зохион байгуулагдлаа. Тус чуулганаар жил бүр Монголын эдийн засаг, нийгэмд  тулгамдаж  буй асуудлыг хөндөж, төр хувийн хэвшил хамтран санамж бичиг байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн чуулганаар Монгол улсын өрсөлдөх чадвар эдийн засагт нөлөөлөх хүчин зүйлүүдийн талаар хэлэлцсэн байна.

Олон улсын байгууллагын манай улсад хийсэн үнэлэлт дүгнэлт тэр дундаа дэлхийн өрсөлдөх чадварын тайлангаар зарим үзүүлэлт буурсан. Мөн саарал жагсаалтад орсон зэрэг хэд хэдэн үзүүлэлт эдийн засгийн өнөөгийн нөхцөлд багагүй саад авчирч байна. Тухайлбал дэлхийн өрсөлдөх чадварын тайлангаар тухайн улсын эдийн засгийн тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа зэрэгт үнэлэлт дүгнэлт өгдөг. Тус тайлангаар үндсэн 4 үзүүлэлтээс эдийн засгийн тамир тэнхээ өнгөрсөн жил 48р байрт байсан бол 58-р байрт дэвшин сайжирсан байна. Харин олон улсын худалдаа, бүтээмж, үр ашиг, санхүү менежментийн үйл ажиллагаа гэсэн бүлгүүд хойгуур байрт эрэмбэлэгдсэн байна. Мөн саарал жагсаалтад орсон зэрэг гадаад хүчин зүйлүүдийн нөлөөлөл өндөр байна. Эдийн засгийн чуулганаар Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим бусад бизнесийн холбоодтой харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах юм.