Өнөөдөр БНХАУ дэлхийн хамгийн өргөн цар хүрээг хамарсан 5G сүлжээг нэвтрүүллээ

Хятадын харилцаа холбооны төрийн өмчит гурван компани өнөөдөр 5G  сүлжээг улс орон даяар нэвтрүүлэхээр болсноо өчигдөр  зарласан. Ингэснээр хятад улс дэлхийд хамгийн өргөн цар хүрээг хамарсан 5G сүлжээг нэвтрүүлсэн анхны орноор тодорч байгаа юм.

Техник технологийн хөгжлийн эрин зуунд дэлхийд тэргүүлэгч болох зорилт тавиад байгаа БНХАУ 5ЖИ сүлжээг 11-р сарын 1-ний өдөр буюу өнөөдөр албан ёсоор хэрэглээнд нэвтрүүлнэ гэдгээ пүрэв гарагт мэдэгдсэн байна.

Хэдийгээр тус улсын зүгээс энэхүү өндөр хурдны сүлжээг 2020 онд нэвтрүүлэхээр төлөвлөж байсан ч АНУ-тай эхлүүлээд буй худалдааны дайн эрчимжиж байгаатай холбогдуулаад, техник технологийн дэвшилтэт байдлаар АНУ-ын ард хоцрохыг хүсэхгүй байгаагийн дээр хориг арга хэмжээнд өрт илт байна хэмээн ажиглагчид мэдээлжээ. Ингэснээр хятад улсын тухайд өмнөд солонгос, их британи зэрэг орнуудын араас 5G сүлжээг нэвтрүүлсэн анхдагч орнуудын нэгээр тодорч байгаа юм.  

Утасгүй сүлжээний 5 дахь эрин буюу 5G технологийн тусламжтайгаар автомат жолоодлогот автомашинаас эхлээд хиймэл оюун ухаан бүхий робот тэргүүтэй техник технологийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиуд хүмүүсийн өдөр тутмын амьдралд нэвтрэх үүд хаалга нээгдэх юм.  

Олон улсын мобайл харилцаа холбооны операторуудын холбооноос 2025 он гэхэд БНХАУ-Д 5ЖИ сүлжээ хэрэглэгчдийн тоо 460 саяд хүрнэ хэмээн тооцоолсон бөгөөд энэ оны сүүл үе гэхэд Бээжин, Шанхай, Гуанжоу зэрэг нийт 50 хотуудаар 5G сүлжээний 50 мянга гаруй бааз станцыг байгуулах төлөвлөгөөтэй байна. Үүнийг дагаад хятадын гар утас үйлдвэрлэгч Хуавей болон Шиаоми зэрэг компаниуд 5G сүлжээнд суурилсан ухаалаг гар утасны үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх төлөвтэй байгаагаас Шиаоми компанийн тухайд ирэх онд 10 шинэ төрлийн 5G гар утас зах зээлд худалдаанд гаргана гэдгээ мэдэгджээ.