Цахим гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй БНХАУ-ын иргэдийг нэмж илрүүлэх ажиллагаа үргэлжилж байна

Сүүлийн жилүүдэд манай улсад ирж байгаа жуулчдын тоо нэмэгджээ. Тухайлбал манай улс 2020 онд нэг сая жуулчин хүлээж авах зорилт тавьсан бөгөөд 2019 оны эхний есөн сарын байдлаар 487 000 жуулчин хүлээж авсан байна. Тэгвэл манай улсад ирж байгаа жуулчдын хамгийн өндөр хувийг БНХАУ-ын иргэд эзэлж байна.

1. Монгол улсын хилээр орж ирсэн жуулчдын тоон мэдээллээс харвал 2017 онд нийт 469,309 жуулчин, 2018 онд 529,370 жуулчин, харин 2019 оны эхний найман сарын байдлаар 417,430 жуулчин иржээ.

2. Эдгээрээс 2017 онд манай улсад хамгийн их ирсэн жуулчдыг улсаар БНСУ-аас 74,921 жуулчин зочилжээ. Харин 2018 онд мөн л энэ гурван улс эхний байруудыг эзэлж байна. Тодруулбал БНХАУ-ын 163,979, ОХУ-ын 129,095, БНСУ-ын 84,184 жуулчин иржээ.

3. ОХУ-ын иргэд манай улсад харилцан визгүй зорчдог  бол БНХАУ болон БНСУ-ын иргэд манай улсад визтэй зорчдог юм. Тэгвэл 2019 оны эхний 9 сарын байдлаар БНХАУ-ын 117,489 иргэн манай улсад жуулчлалын журмаар ирсэн байна.

4.  Энэ сарын 29-30-нд шилжих шөнө БНХАУ-ын 800 орчим иргэн цахим гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр тагнуулын байгууллага гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Гэвч эдгээр 800 орчим иргэн бүгд жуулчлалын визээр манай улсад ирсэн нь тогтоогдоод байгаа юм.

Аялал жуулчлалаар ирж буй иргэдийн визний асуудлыг манай улсын ГХЯ, тухайн улс дахь дипломат төлөөлөгчийн газар, хил хамгаалах ерөнхий газраас хариуцдаг . Гэвч эдгээр байгууллагуудын хувьд нэгдсэн бүртгэл байхгүй бөгөөд эцсийн мэдээлэл зөвхөн аялал жуулчлалын яаманд базагддаг. Харин 2018 оны 8-р сараас ГХЯ-аас гаргасан журмын дагуу 30 хоногийн дотор жуулчны визээр зорчих иргэдийн визийг тухайн улс дахь консулын газар олгож эхэлсэн юм.

БНХАУ-ын 800 орчим иргэнийг одоогоор байрлаж байсан зочид буудлуудад нь саатуулж байгаа бөгөөд энэ хэрэгт холбогдуулан зочид буудал, үүрэн телефоны операторуудад хариуцлагын асуудал яригдах юм байна. Харин дээрх иргэдийн байрлаж байсан зочид буудлуудын хувьд зөвшөөрөлтэй байсан гэдгийг НАЖГ-ын дарга хэлсэн юм. Харин аялал жуулчлалын визний хяналтын талаар тодруулахад

Цахим гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй БНХАУ-ын иргэдийг нэмж илрүүлэх ажиллагаа явагдаж өнөөдрийн байдлаар үргэлжлэн явагдаж байна. Харин баригдсан иргэдийг албадан гаргах юм. Харин буруутай нь тогтоогдвол ялтан шилжүүлэх гэрээгээр БНХАУ-ын талд шилжүүлнэ.