Гачуурт-Налайх-Чойр чиглэлийн хатуу хучилттай автозам ашиглалтад орлоо

Өчигдөр налайхын шинэ замын хөдөлгөөнийг нээлээ. Тус зам баригдсанаас хойш 60 жилийн хугацаанд нэг ч удаа засвар шинэчлэлт хийж байгаагүй юм. Тэгвэл налайхын 20.9 км замыг өргөтгөн шинээр тавьж авто машин зорчих хэсгийг 18 метр болгож өргөтгөжээ. Өмнө нь тус авто осол их гардаг тэр дундаа хүний амь нас эрсэдсэн зам тээврийн осол их гардаг нэг эгнээ бүхий хоёр урсгалтай нарийн зам байсан юм.

Тэгвэл налайхын шинэ зам хоёр урсгал дөрвөн эгнээ бүхий 18 метр өргөнтэй болжээ. Мөн автомашин зорчих эгнээнээс гадна, явган болон дугуйн зам тавигдаж замын нийт өргөний хэмжээ 26 метр болох  юм байна. Ингэснээр Улаанбаатараас Налайх, Тэрэлж хүртэл дугуйн болон явган замаар зорчих боломж бүрдэж байгааг холбогдох яамнаас мэдээлж байгаа юм. Мөн одоогийн байдлаар тус замын гүйцэтгэл 80 хувьтай явагдаж байгааг холбогдох албанаас мэдээлж байгаа юм.

Тус замын гүйцэтгэлийн ажил ирэх оны намар дуусах төлөвлөгөөтэй байсан ч зорчигчдын эрэлт хэрэгцээ их байгаагаас шалтгаалан хугацаанаас нь өмнө нээж байна. Учир нь зам засварын ажлын үеэр түр гаргасан сайжруулсан шороон замын эвдрэл их, тоосжилт их үүсэж байгааг иргэд шүүмжилж зорчиход хүндрэлтэй байгааг илэрхийлж байсан юм.

Тэгвэл ирэх оны хавар тус замын нэг урсгалыг түр хааж замын нэмэлт хучилтыг хийх юм байна.