Монголбанкны ерөнхийлөгч, СЗХ-ны даргыг огцруулах асуудлыг УИХ-ын ЭЗБХ-оор дэмжлээ

УИХ-ын дарга Г.Занданшатарын мэдэгдлийн дараа санхүүгийн зохицуулах хороо болон Монголбанкны удирдлагын зүгээс саарал жагсаалтад орохгүйн тулд  бүх хүч чадлаа гаргаж ажилласан гэдгээ мэдэгдэж байсан. Тухайлбал Монголбанкы зүгээс 2017 оны тайлангийн дараа буюу 2017-2019 онд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулж батлуулсан, төрөөс мөнгөний бодлогын талаар 2018, 2019 онд баримтлах үндсэн чиглэлд холбогдох асуудлыг тусган хэрэгжүүлж, холбогдох хууль тогтоожмид оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгүүдэд ажиллаж холбогдох хууль тогтоомжуудыг батлуулсан гээд 30 гаруй ажил хийжээ. Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын чуулганаар Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг хэлэлцэх тов гарсны дараа Монголбанкны ерөнхийлөгч УИХ-ын даргад захидал илгээсэн байдаг. Тэрээр өнөөдөр УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд ийм тайлбар өгсөн юм. Харин санхүүгийн зохицуулах хорооны дарга өөрийн биеэр мэдэгдэл гаргасан.

Мөнгө угаах, Терроризмтэй тэмцэх олон улсын санхүүгийн байгууллагын дүгнэлтэд цагаан дэр хараар зөвлөмж гаргасан. Үүнийг биелүүлэх үүргийг 10 гаруй байгууллага хариуцаж байгаа ч эцэст нь улс төрөөс шалтгаалан Монголбанк, СЗХ-ны удирдлагуудыг албан тушаалаас нь огцруулах асуудал  ийнхүү УИХ-ын ЭЗБХ-оор дэмжигдлээ. Харин эдийн засагчдын хувьд энэ бол зөвхөн хариуцлагаас бултах, мөн улс төрийн шийдвэр гаргах шалтгаан болж байна гэдгийг онцоллоо.

Төвбанкны тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаж чадсан  ердөө ганц л ерөнхийлөгч ажиллаж байсан нь үе үеийн Монголбанкны удирдлагууд улс төрийн хүчний золиос болж ирснийг баталж байна.. Энэ удаа ч мөн адил Миегомбын хүн гэгддэг  дээрх хоёр албан тушаалтан огцорч байна.