Иран улс уран баяжуулалтын үйлдвэрээ эргэн ашиглалтад оруулахаа мэдэгдлээ

Иран улсын Ерөнхийлөгч хассан Рухани 2015 онд байгуулсан цөмийн зэвсгийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг бусад гишүүн орнуудаас шаардан, өнөөдрөөс эхлэн "Фордо" хэмээх газар доорх үйлдвэрmээ уран баяжуулалтад бэлтгэх үйл явцыг эхлүүлнэ гэдгээ мэдэгдлээ.

Өнгөрөгч онд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп одоогоос 4 жилийн өмнө дэлхийн 6 гүрэн болон Иран улсын хамтран байгуулж байсан цөмийн зэвсгийн хэлэлцээрээс гарах шийдвэр гаргаснаа албан ёсоор мэдэгдсэн юм.

Тэрбээр энэхүү гэрээг Ираны цөмийн зэвсгийн ажиллагааг л түр хугацаанд зогсоосноос баллистик пуужингийн хөгжүүлэлтийг  нь бүрэн дүүрэн зогсоож чадаагүй хэмээн буруутгаж, Ираны эсрэг эдийн засгийн хоригоо зөөлрүүлснээр тус улсад террорист ажиллагаагаа санхүүжүүлэх боломж олгосон хэмээн нэг бус удаа шүүмжилж байжээ.  Тэр ч үүднээсээ Ираны цөмийн зэвсгийн гэрээг түүхэн дэх хамгийн муу гэрээ болсон хэмээн тодорхойлж, яриа хэлэлцээрээс гарч байгаагаа зарласнаар Иран улсын эсрэг тавьсан хориг арга хэмжээнүүдээ эргэн сэргээх арга хэмжээ авсан байна. Улмаар АНУ-аас ирж буй дарамт шахалт нэмэгдэж байгаатай холбогдуулаад иран улсын засгийн газар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж, цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд ашигладаг уран баяжуулалтын хөтөлбөрөө эргэн сэргээхээ мэдэгджээ.

Үүнтэй холбогдуулаад өнгөрөгч 7-р сараас хойш Иран улс АНУ-ын эсрэг хэд хэдэн сөрөг арга хэмжээ аваад байгаагаас "Фордо" уран баяжуулалтын байгууламжийг эргэн ашиглалтад оруулах шийдвэр гаргасантай холбогдуулаад цаашид үүсэх нөхцөл байдлын талаар санаа зовниж байгаагаа ОХУ болоод европын холбооны зүгээс илэрхийлээд байна .