ФАТФ-аас 2017 онд өгсөн зөвлөмжийг биелүүлээгүй нь саарал жагсаалтад орох шалтгаан болсон

 Мөнгө угаахтай тэмцэх олон улсын санхүүгийн байгууллагын 2017 онд Шри Ланка улсын Коломбо хотод болсон ээлжит хуралдаанаар Монгол улсын харилцан үнэлгээний тайланг хэлэлцэж, Монгол улсыг өргөтгөсөн эрчимтэй хяналт буюу хар жагсаалтад оруулах эрсдэлтэй тул хугацаатай үүрэг өгсөн. Харилцан үнэлгээний дүн муу гарах болсон шалтгаануудаас дурдвал

-Монгол улс мөнгө угаахтай тэмцэх бодлогын баримт бичиг байхгүй, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо хангах зохицуулалт хийх эрх зүйн үндэс хангалтгүй

-Монгол улсын хөрөнгө ухраах эрх зүйн зохицуулалт нь ФАТФ-ын шаардлагыг хангахуйц байгаа ч үүнтэй холбоотой хэрэг шийдвэрлэгдээгүй, хөрөнгийг царцаах буюу хураах хяналт шалгалт хангалтгүй.

-Санхүүгийн болон бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн хувьд хяналт шалгалтын тогтолцоо огт байдаггүй гэсэн байна. Гэвч эдгээр шалтгаануудыг засаж залруулаагүйгээс гадна 2019 оны 10 сарын 18-нд ФАТФ-аас өгсөн зөвлөмжид үүнийг ахин сануулсан.

Одоогоор Сангийн яамнаас хариуцлагын асуудалд тайлбар өгөхөөс татгалзсан хариулт өгсөн. Харамсалтай нь Манай улс эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар 35 их наяд буюу ДНБ-ээс хоёр дахин өндөр тооны нууц хөрөнгө ил болсон нь  манай улсын далд эдийн засаг ямархуу хэмжээнд хүрснийг харуулсан гэж эх сурвалжууд ярьж байгаа юм. Харин үүнд хяналт тавих ямар боломж байгаа талаар тодруулахад

Одоогоор хариуцлагыг зөвхөн Монголбанк, СЗХ -ны удирдлагууд үүрээд байна. Харин бүхэл бүтэн тогтолцооноос шалтгаалсан асуудалд улс төрийн шийдвэрийн замаар ийнхүү албан тушаалтнуудыг огцруулах асуудал яригдаж байгаа юм. Гэвч уг асуудалд хариуцлага хүлээх үүрэг бүхий бусад субъектүүддээ хариуцлага тооцох асуудал яригдаагүй хэвээр байгаа юм.

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос ирэх оны төсөвтэй холбогдуулан хүргүүлж байгаа шаардлагад хөдөлмөр нийгмийн хамгааллын холбогдох хууль, сайдын тушаалын хэрэгжилтийг хангах дөрвөн зүйлийг тусгажээ.

 Нэгдүгээрт төсвийн болон аж ахуй нэгж байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлын хувь хэмжээг төсвийн зардлын ангилалд оруулахыг шаардсан байна.

 Хоёрдугаарт хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2004 оны гаргасан тушаалыг хэрэгжүүлэх хөрөнгийг улсын төсөвт тусгаж хэрэгжүүлэх саналыг хүргүүлж байгаа юм. Тодруулбал тэтгэврийг хөнгөлөлттэй  олгох 1779 ажлын байр байдаг. Эдгээр ажлын байранд хийсэн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн үнэлгээ, дүгнэлтийг үндэслэн нэмэлт өөрчлөлийг нэн яаралтай оруулахыг шаардлагаар хүргүүлж байгаа юм байна.

Гуравдугаарт 2017 онд батлагдсан хуулиар ирэх оноос нийгмийн даатгалын шимтгэл хоёр хувиар нэмэгдэхээр байгаа юм. Ингэснээр 2020 онд нийгмийн даатгалын шимтгэл 26 хувь хүрч өсөх юм. Тэгвэл Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байхаар улсын төсөвт тусгаж хэрэгжүүлэх шаардлагыг хүргүүлжээ.

Манай улс ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд долоон төрлийн татварыг нэмэгдүүлсэн нь хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийн холбогдох шаардлагыг зөрчиж байгаа гэж үзэж байгаа юм байна. Дөрөвдүгээрт цалин тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдүүлэх эх үүсвэрийг улсын төсөвт баталгаажуулж, хэрэгжилтийг хангуулахад онцгой анхаарахыг тусгажээ.