ФАТФ-аас өгсөн дөрвөн зөвлөмжийг биелүүлэх төлөвлөгөөг одоогоор нэг байгууллага гаргажээ

Мөнгө угаах терроризмын эсрэг олон улсын санхүүгийн байгууллагаас манай улсад хэд хэдэн зөвлөмж өгсөн. Үүнд Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, ХЗДХЯ, ЦЕГ, ТЕГ, АТГ, УЕПГ, Шүүх байгууллага, Гаалийн ерөнхий газар, Гадаад харилцааны яам, Тагнуулын ерөнхий газар гэсэн субъектүүд тус зөвлөмжийг биелүүлэх үүрэгтэй байгаа юм байна. Үүнээс Монголбанкны хувьд арга хэмжээний төлөвлөгөөгөө гаргасан байна. Үндсэн дөрвөн зөвлөмжид дараах байдлаар биелүүлнэ гэж төлөвлөгөө гаргажээ. Тухайлбал Санхүүгийн зохилцуулах хороо болон Банк бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчийг хянах, зохицуулах, мөнгө угаах терроризмыг зөрчсөн тохиолдолд шийтгэл оногдуулах зэрэг арга хэмжээнүүдийг 2021 оны 5-р сард биелүүлнэ хэмээн төлөвлөсөн байна. Харин Санхүүгийн зохицуулах хорооны хувьд ойрын хугацаанд биелүүлнэ гэлээ. Мөн дөрвөн зөвлөмжийг биелүүлэх үүргийг Гадаад харилцааны  сайдын зүгээс ингэж хариуллаа. Харин мөнгө угаах терроризмын эсрэг үндэсний зөвлөлийг Хууль зүйн яам тэргүүлдэг бөгөөд бүрэлдэхүүнд Сангийн яам, Монголбанк зэрэг субъектүүд багтдаг юм. Тэгвэл Саарал жагсаалтад орох асуудлаар хариуцлага хүлээх ёстой гэсэн шүүмжлэлийг хүртээд байгаа юм. Уг нь энэ асуудал нь зөвхөн нэг субъектээс шалтгаалахгүй Монгол улсын тогтолцооны асуудал гэдгийг эдийн засагчид сануулсаар ирсэн.