НДШ  өссөн нь ААН, ЖДҮ эрхлэгчид орон тоогоо цөөлж, ажилгүйдэл нэмэгдэх сөрөг нөлөөтэй

Манай улс 2016 онд Олон улсын валютын сангийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдсан. Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдахын тулд  нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулах үүргийг манай улс хүлээсэн байна. Ингээд өргөтгөсөн санхүүжилтийн хүрээнд байгуулсан гэрээний дагуу  2020 онд нийгмийн даатгалыг нэмэгдүүлэхээр болсон.

 -  Тодруулбал  2017 оны 4-р сард нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт орсноор 2020 онд ажил олгогч , ажилтнаас авах  шимтгэлийн хэмжээ тус бүр нэг хувиар нэмэгдэнэ.

 -Нэг сая төгрөгийн цалин авдаг ажилтан нийгмийн даатгалын шимтгэлд 100 000 төгрөг, харин албан байгууллага 110 000 төгрөгийг төлдөг байсан бол 2020 оноос ажилтан 125 000, албан байгууллага 135 000 төгрөг төлөхөөр болж байна.

-Манай улсын нийгмийн даатгалын сан алдагдалтай ажиллаж ирсэн бөгөөд 2018 онд гэхэд 500 тэрбум төгрөгийн алдагдалтай, 2019 онд улсын төсвөөс 600 тэрбум төгрөгийн татаас авсан байна.

-Энэ удаагийн нэмэгдэл нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бүрэн бууруулахгүй харин ирэх онд улсын төсвөөс авах татаасыг 200 орчим тэрбум төгрөгөөр бууруулна  гэж тооцжээ НДС алдагдалтай байгаа шалтгаан нь орлого төвлөрөлтэй холбоотой. НДС-аас 440 000 иргэд тэтгэвэр авч байна. Гэвч тус сан нь эв санааны зарчимд тулгуурласан тул зарлагын өсөлтийг дааж чадахгүй байна. Мөн тэтгэвэр бодож байгаа аргачлал нь нөлөөлж байна гэлээ. Учир нь ажилтан ажил олгогч нараас  25 хувийн шимтгэл төлж байгаа ч тэтгэвэр эргүүлж авахдаа цалингийн 40-45 хувиар авч байгаа зэрэг хүчин зүйл нөлөөлсөн хэмээн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд хэлж байна.

Харин эдийн засагчдын хувьд өөр байр суурьтай. Учир нь манай улс 2016 онд ОУВС-ын өгсөн зөвлөмжийг биелүүлж, санхүүгийн сахилга баттай байж чадаагүй. Дээр нь Нийгмийн даатгалын сангийн мөнгийг арилжааны банканд байршуулсан нь хамгийн том алдаа болсон. Тодруулбал Капитал банканд НДС-ийн чөлөөт үлдэгдэл болох 280 орчим тэрбум төгрөг байршуулсан байсан ч тус банк дампуурснаар энэ мөнгө улсын төсөвт орж чадахгүй болсон. 

Өнгөрсөн онд эдийн засаг 6-7 хувиар өссөн. Харин энэ онд хэт өндрөөр өсөлтийг төсөөлсөн нь мөн НДС-ын алдагдалд нөлөөлсөн. НДС-ын нэмэгдэл нь мөн уул уурхайн бүтээгдэхүүний татвар буурсантай холбоотой гэж эдийн засагчид үзэж байгаа төдийгүй ард иргэдэд ачаа үүрүүлэх нь зүйд нийцэхгүй гэж байна.

НД-ын шимтгэл өссөнөөр аж ахуйн нэгжүүд ялангуяа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд орон тоогоо цөөлж цомхотгоно. Ингэснээр ажилгүйдэл нэмэгдэж ядуурлын түвшинд ч нөлөөлнө хэмээн эдийн засагчид үзэж байна.