Автомашиныг тэгш сондгой дугаараар хязгаарлах зохицуулалтыг хийхгүй

Нийслэлийн хэмжээнд агаарын бохирдлын дараа орох том асуудал бол Автозамын түгжрэл юм. Автозамын түгжрэлээс болж иргэдийн өдөр тутмын амьдралд олон хүндрэл үүсдэг. Үүнтэй холбоотойгоор одоо хэрэгжиж байгаа дугаарын хязгаарлалт автомашины тоо нэмэгдсэнээс шалтгаалан төдийлөн үр дүнгээ өгөхгүй байгаа юм. Түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх нэг шийдэл нь автомашиныг тэгш сондгой дугаараар явуулах зохицуулалт байж болох талаар сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэж эхэлсэн.Тэгвэл иргэд дээрх асуудлын талаар янз бүрийн байр суурьтай байна. Мөн нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт инженерчлэлийн газраас тэгш сондгой дугаарын хязгаарлалтыг хийхгүй гэдгийг албан ёсоор мэдээлж байна.