Ирэх онд нийтийн тээврийн чанар хүртээмжийг сайжруулах ажлыг төсөвт тусгаж хэрэгжүүлнэ

Нийслэлийн төсвийн төслийн хэлэлцүүлэгт 400 орчим иргэн оролцож эдгээрээс 40 орчим иргэн саналаа илэрхийлсэн юм. Тухайлбал Дүүрэг, хороодод хийгдэж байгаа төсөл хөтөлбөрийн ажлыг хурдасгах, зарим хороонд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр сургууль, цэцэрлэг барих, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний ажлыг хийх зэрэг саналыг иргэд хэлж байлаа. Тэгвэл ирэх жил нийслэлд хийж хэрэгжүүлэх ажлыг тусгасан төсөлтэй харьцуулахад энэ жил харьцангуй бага төсөв оногдохоор байгааг онцолж байгаа юм. Ирэх оны нийслэлийн төсөвтэй холбоотойгоор иргэдийн өдөр тутмын амьдралд тулгамдаж байгаа нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, авто замын түгжрэлийг багасгах, иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх ажлуудыг хэрэгжүүлэх юм байна. Мөн энэ жил нийслэлд бага төсөв тусгагдахаар байгаа учраас томоохон хэмжээний төсөл хөтөлбөр хэрэгжих боломжгүй ахуй орчныг сайжруулах жижиг төслүүд хэрэгжинэ гэдэг хотын дарга онцоллоо. Мөн нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд шинжлэх ухаанд тулгуурлан үйлдвэрлэлийг хөгжүүлэх, гадаад хөрөнгө хөрөнгө оруулалтыг нэмэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлэх, хүний хөгжлийг дэмжих, ажлын байр, орлого нэмэгдүүлэх ажлыг төсөвт тусгахыг Нийслэлийн засаг дарга онцолсон юм. Харин иргэд ирэх оны нийслэлийн төсөвт тусгах санал хүсэлтээ Нийслэлийн Засаг даргын тамгын газрын албан ёсны цахим хуудсаар өгч болох юм байна.