Мөнгөн дэвсгэртийг ариг гамтай хэрэглэснээр дахин хэвлэлтийн зардлыг хэмнэх боломжтой  

Иргэдийн мөнгөтэй харьцах соёл дээшлэхгүй байгааг муу болон хүчингүй мөнгөн дэвсгэрт арилжааны банкнуудаас өдөр бүр Монголбанканд хүргэгдэн ирж байгаагаас харж болно. Мөнгөн дэвсгэртийг үйлдвэрлэх, гүйлгээнд гаргах, тээвэрлэх, устгалд оруулах, тоолох шат болгонд зардал гардгийг хүмүүс тэр бүр мэддэггүй байна. Тэгвэл мөнгөн дэвсгэрттэй зүй зохистой харьцсанаар дээрх зардлыг хэмнэх боломжтой юм. Монголбанк мөнгөн тэмдэгтийг үйлдвэрлэж, гүйлгээнд гаргах, устгалд оруулах онцгой эрхийг эдэлдэг. Тэгвэл мөнгөн дэвсгэртийг үйлдвэрлэх, гүйлгээнд гаргах, тээвэрлэх, устгалд оруулах, тоолох шат болгонд зардал гардаг юм . Гэтэл иргэдийн зүгээс  мөнгөн дэвсгэртийг нугалах, урж тастах, дээр нь юм бичих, уул овоонд өргөж үлдээх зэргээр зохисгүй ашиглах тохиолдол буурахгүй байна. Мөнгөн дэвсгэрттэй зөв зохисгүй харьцсанаар дахин хэвлэлтийн үргүй зардал гарч, уул овоонд өргөсөн мөнгө зах зээлд эргэлдэхгүй түгжигдэж мөнгөн дэвсгэртийн насжилт багасаж байгаа юм. Мөнгөн дэвсгэртийг зориулалтын хэтэвчинд хийж, ариг гамтай эдэлснээр мөнгө дахин хэвлэлтийн зардлыг хэмнэх боломжтой. Иймд мөнгөн дэвсгэрттэй соёлтой боловсон харьцах шаардлагатай байна.