Улс төрийн намуудын гишүүнчлэлийн татвар санхүүжилтэд хүрэлцдэггүй байна

Улс төрийн намуудын үйл ажиллагаанд санхүүжилт хамгийн чухал нөлөөтэй байдаг. намуудын хувьд татвар, хандив, төрийн дэмжлэг гэсэн үндсэн гурван төрлөөр санхүүждэг. Гэвч намын санхүүжилт ил тод биш байгаа нь улс төр бизнесийн салбар нэг халаасанд орох нөхцөлийг бүрдүүлж байгаа төдийгүй төрийн залгамж халааг үгүй болгож байна.

Улс төрийн намууд гишүүний хандиваар тогтмол санхүүждэгч  энэ нь улс төрийн намын захиргааны зардал, улс төрийн үйл ажиллагааны зардал, судалгаа, сурталчилгаанд зарцуулагддаг байна. Харин сонгуулийн зардалд нэр дэвшигчийн сурталчилгаа, намын сурталчилгаа, сонгуулийн бусад зардлууд багтдаг. Одоогоор улс төрийн 20 гаруй нам бүртгэлтэй байгаа ч МАН, АН-ын хувьд гишүүнчлэлийн хандив, татварыг зөвхөн сонгуулийн бус зардалд зарцуулдаг гэж хэлж болно. Учир нь гишүүнчлэлийн татвар хангалттай хэмжээнд хүрэлцдэггүй гэж байна.

Хамгийн сүүлд гэхэд ан-ын үндэсний бодлогын хорооноос УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн дэнчинг 100 сая төгрөг хэмээн тогтоосон. гэвч энэ нь сайжруулсан манан-ийн 60 тэрбумын схемтэй утга нэг хэмээн зарим гишүүд нь үзэж байна.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр улс төрийн намын санхүүжилтийг улсын төсвөөс олгоно хэмээн заасан. Гэвч зарим хуульчдын хувьд үүнийг хэтэрхий эрсдэлтэй алхам гэж үзэж байна.

Ирэх оны нэг сарын нэгнээс өмнө сонгуулийн тухай хуулийг шинэчлэхээр хэлэлцэж байгаа. Харин улс төрийн намын тухай хууль одоогоор ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэгдэж байна.