Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үлдсэн 49 хувийг хувьчлахаар НИТХ-ын хуралдаанаар баталжээ

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар нийслэлийн төсвийн бүрдүүлэлтэд хэд хэдэн шинэ асуудлыг оруулсан юм. Тэдгээрийн нэг нь  2020 онд төв цэнгэлдэх хүрээлэнгийн 49 хувийг  хувьчлах тухай  тогтоолын төслийг баталлаа.

Төв цэнгэлдэх хүрээлэнг жилдээ нэг ашигладаг мөн улсын төсөвт тодорхой орлого төвлөрүүлж чаддаггүй зэрэг хэд хэдэн шалтгаанаар 100 хувь хувьчлахаар болсон юм. 1993 онд төв цэнгэлдэх хүрээлэнгийн 51 хувийг хувьчилж удаан хугацаанд маргаантай байсны эцэст шүүхийн шийдвэрээр 51 хувийг иргэн Ц.Нямдаваа худалдаж авсан байдаг.

Өнөөдрийг хүртэлх хугацаанд улсын төсвөөс төв цэнгэлдэхийн  урсгал засварын зардлыг гаргаж ирсэн тэгвэл үлдсэн 41 хувийг хувьчлах бөгөөд зориулалтын бусаар ашиглахгүй гэж хатуу заасан хэмээн  нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга хэлж байна.

Та бүхэн санаж байгаа  бол Сүхбаатарын талбайн баруун талд байсан хуучин хэвлэх үйлдвэрийг 2016 онд 24 тэрбум төгрөгөөр хувьчилж байсан юм. Хэвлэх үйлдвэрийн хувьд 2600 орчим метр квадрат талбайтай байсан бол төв цэнгэлдэх хүрээлэн үүнээс хэд дахин том хэмжээтэй  бөгөөд дуудлага худалдааны доод үнийг 22 тэрбум гэж эхний байдлаар гаргажээ.