Манай улсад сонгуулийн бус үеийн намын санхүүжилтийг хянах хууль эрх зүйн орчин дутагдалтай байна

Манай улсад сонгуулийн бус үеэр улс төрийн намуудын санхүүжилт ямар байгааг хянах тогтолцоо, хууль эрхзүйн заалт байхгүй байна. Зөвхөн сонгуулийн үеэр намын санхүүжилтийг ил болгодог ч  учир дутагдалтай байна. Энэ нь улс төрчдийн хувьд сонгуульд нэр дэвших, ижил гараанаас эхлэх боломжийг хязгаарлаж улмаар улс төрийн шийдвэр намд хандив өгсөн иргэн хуулийн этгээдэд үйлчлэх нөхцөл болж байгаа юм.

Манай улсад сонгуулийн бус үеэр улс төрийн намуудын санхүүжилт ямар байгааг хянах тогтолцоо хууль эрхзүйн заалт байхгүй байна. Зөвхөн сонгуулийн үеэр намын санхүүжилтийг ил болгодог ч энэ нь учир дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл намын санхүүжилтийг бүрэн хэмжээгээр ил тод болгодоггүй. Авлигыг бууруулах, авлигатай тэмцэх нэг шийдэл нь намууд хаанаас санхүүжиж, хэрхэн зарцуулсныг нарийвчлан ил тод болгох арга зам юм. Тэгвэл ХБНГУ-д улс төрийн намын санхүүжилтийг хуульд нь тусгаж тодорхой болгож өгсөн байдаг байна.

Тэгвэл манай улс төрийн нам болон сонгуулийн тухай хуулийн төсөл олон улсын сайн жишигт дөхсөн гэдгийг судалгааны байгууллагаас онцолж байна. Мөн сонгуулийн ижил гарааг хангахын тулд төрөөс олгох санхүүжилтийг сайжруулах хэрэгтэй гэдгийг онцолж байна.ингэхдээ парламентад суудалгүй намуудад улс төрөөс санхүүжилт олгох хэлбэрээр явах тогтолцоо байдаг байна. Жишээ нь олон улсад нийт сонгогчдоос 1-2 хувийн санал авсан парламентад суудалгүй намд төрөөс санхүүжилт олгодог байна.

Манай улсын хуульд зааснаар сонгуулийн үеэр улс төрийн намын зардлын дээд хэмжээг тогтоож өгсөн байдаг. Уг хэмжээнд багтааж зардлаа гаргасан уу гэдэгт аудит-ын дүгнэлт гаргадаг байна. Нэг сая ба түүнээс дээш хандив өгсөн иргэн хоёр сая ба түүнээс дээш хандив өгсөн хуулийн этгээдийг олон нийтэд мэдээлэх чиг үүргийг аудитын газраас хэрэгжүүлдэг байна.