Чили улсад 38 зорчигчтой цэргийн онгоц сураггүй алга болжээ

Өчигдөр Чили улсаас 38 хүнтэйгээр замдаа гарсан цэргийн онгоц өмнөд туйл хүрэх замдаа сураггүй алга болсныг тус улсын агаарын зэвсэгт хүчин мэдэгдсэн байна. Си-130 Геркулес загварын тус онгоц нь Чилийн Пунта Аренас хотоос орон нутгийн цагаар 16 цаг 55 минутад хөөрч, 18 цаг 13 минут гэхэд холбоо тасарчээ. Өмнөд туйлын Кинг Жорж арал дээрх Чили улсын цэргийн баазад Ложистикийн тусламж үзүүлэх зорилготойгоор замдаа гарсан тус онгоцонд 21 энгийн зорчигчоос гадна нисэх багийн 17 гишүүн зорчиж явсан юм байна. Энэхүү үйл явдалтай холбогдуулаад Чилийн агаарын зэвсэгт хүчнээс 10 нисэх онгоц, дөрвөн усан онгоц дайчилж, сураггүй алга болсон онгоцыг хайх, осолдсон тохиолдолд зорчигчдыг аврах эрэл хайгуулын ажиллагааг эхлүүлээд байгаагаа мэдээлжээ. Түүнчлэн эрлийн ажиллагаанд тусламж үзүүлэхээр АНУ, Уругвай Аргентин зэрэг улсуудаас нисэх онгоц илгээснээ мэдэгдсэн байна. Агаарын зэвсэгт хүчний генерал Эдуардо Москуйэрагийн мэдэгдсэнээр онгоцыг туршлагатай нисгэгч жолоодож явсан төдийгүй онгоцонд саатал гарсан талаар ямар нэг мэдээлэл илгээгээгүй тул далайн усанд ослын буулт хийсэн байж магадгүй хэмээн таамаглаж байгаагаа мэдээлжээ. Гэвч холбоо тасарсан онгоцыг өнөөг хэр нь олоогүй байгаа учраас сүйрсэн байх өндөр магадлалтай байгааг албаныхан мэдээлж байна