Олон улсын хүний эрхийн өдрийг

Жил бүрийн 12-р сарын 10-ны өдрийг дэлхий нийтээр хүний эрхийн олон улсын өдөр болгон тэмдэглэдэг.  Анх 1948 оны энэ өдөр нэгдсэн үндэстний байгууллагын ерөнхий ассамблей хүний эрхийн түгээмэл тунхаглал хэмээх чухал баримт бичгийг баталсан байдаг. Энэ жил хүний эрхийн олон улсын өдрийг эрхийнхээ төлөө нэгдэцгээе урианы дор тэмдэглэж байна.

Хүний эрхийн олон улсын өдрийг тохиолдуулан хүний эрхийн үндэсний комиссоос мэдээлэл хийлээ.  Хүний эрхийн үндэсний комисст энэ оны 12-р сарын 10-ны байдлаар 600 орчим өргөдөл гомдол ирсэн байна. Тодруулбал хүний эрхийн үндэсний комисст хүний эрхийн зөрчилтэй холбоотойгоор өдөр 3-4 өргөдөл гомдол хүлээн авч байгааг тус байгууллагаас онцолж байна. Эдгээрээс эрүүдэн шүүх , мөн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой өргөдөл гомдол дийлэнх хувийг эзэлж байгааг мэдээлж байна.

Хүний эрх нь хүн нийгэмдээ амьдрах боломж, нөхцөл юм. Энэ боломж, нөхцөлийг бүрдүүлэх нь төрийн үүрэг хэдий ч энэхүү үүрэг нь хүүхэд, залуучууд эрэгтэй эмэгтэй хүмүүс, шашны төлөөллүүд, үндэсний цөөнх зэрэг бүх хүний идэвхтэй , чөлөөтэй, утга учиртай оролцоогүйгээр хангагдах боломжгүй. Тиймээс хүний эрхийг хангаж хамгаалахын тулд олон нийтийн оролцоог хангах явдал гэдгийг онцолж байсан Хүний эрхийн үндэсний комиссоос онцолсон юм.