Израил улс нэг жилд гурав дахь удаагаа парламентын сонгууль зохион байгуулахаар боллоо

Израил улсад эвслийн засгийн газар байгуулах ажил зөвшилцөлд хүрч чадаагүйн улмаас тус улс нэг жилийн хугацаанд гурав дахь удаагаа парламентын сонгууль явуулах шаардлагатай тулгараад байна.Өнгөрсөн 9-р сард явагдсан ээлжит бус сонгууль тодорхойгүй үр дүнгээр өндөрлөснөөс хойш Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху болон түүний өрсөлдөгч Бенни ганц нарын аль нь ч эвслийн засгийн газар байгуулах тал дээр тохиролцоонд хүрч чадаагүй юм. Эргэн сануулахад Израилын сөрөг хүчний удирдагч, зэвсэгт хүчний генерал асан Бенни Ганцийн "цагаан-цэнхэр" намын эвсэл 120 суудалтай парламентад хамгийн их буюу 33 суудал авсан бол ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн барууны жигүүрийн "Ликуд" нам 32 суудал авсан байна.Улмаар аль ч нам эвсэл парламентад олонх болж чадаагүйтэй холбогдуулаад ерөнхийлөгч Реувен Ривлиний зүгээс хоёр намын удирдагчдад хандаж, нэгдлийн засгийн газар байгуулах санал дэвшүүлсэн ч аль аль тал нь зөвшилцөлд хүрч чадаагүй юм. Ийнхүү лхагва гарагт хууль тогтоогчид хуралдаж парламентыг тараах шийдвэр гаргаснаар Израилын парламентын 3 дахь сонгууль ирэх оны 3-р сард зохион байгуулагдахаар товлогджээ.