Ирэх оны сонгуулийг томсгосон 26 тойрогт буюу мажоритар тогтолцоогоор явуулна

Хоёр долоо хоногийн өмнө сонгуулийн тухай хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр болсон.  Ингэхдээ мажоритар тогтолцоо буюу 50+26 гэсэн хэлбэрээр УИХ-ын сонгуулийг явуулна хэмээн Монгол ардын намын бүлгээс зарлаад байсан ч гишүүд нэгдсэн байр суурьт хүрээгүй байсан юм. Тэгвэл Монгол ардын намын удирдах зөвлөлийн хуралдаанаар сонгуулийг томсгосон 26 тойрогт явуулахаар тогтжээ. Өмнө нь МАН-ын бүлэг ирэх оны сонгуулийг 50+26 тогтолцоогоор  явуулахаар болж энэ тухай мөн сонгуулийн тухай хуульд ч тусгасан ч гишүүд нэгдсэн байр суурьт хүрээгүй тул эцсийн шийд гараагүй. Учир нь улс төрчид болон судлаачдын зүгээс энэ загвар нь эдийн засгийн хувьд зарлагатайгаас гадна санал гээгдэх магадлал өндөр хэмээн шүүмжилж байсан юм. 50+26 буюу 50 жижиг тойрог, 26 нь улс нэг тойрог зарчмаар явбал улс төрийн 30 гаруй намаас тус бүр 26 хүний нэрийг дэвшүүлж улмаар сонгуулийн хуудас 400-500 хүний нэр тавигдах магадлалтай юм.  Тэгвэл өнөөдөр УИХ-ын даргын зөвлөл болон ман-ын бүлгээс ирэх оны сонгуулийг томсгосон тойрогт мажоритар хэлбэрээр сонгууль явуулахаар болсон гэдгийг мэдэгдлээ. Томсгосон 26 тойргоор сонгуулийг явуулснаар улс орны хөгжлийн бодлогын дагуу мөн эдийн засгийн хувьд зөв шийдэл гэж гишүүд үзэж байна. Өмнө нь 1992, 2008, 2012 онуудад энэ загвараар сонгууль явж байсан юм. Энэ удаа 26 тойрог буюу, аймаг, дүүрэг нэг тойрог болох бөгөөд нэг тойрогт 2-3 мандаттай байх магадлалтай. Гэхдээ тухайн аймаг, дүүргийн хүн амын нягтрал ямраас шалтгаалж мандатын тоо өөрчлөгдөнө. Энэ удаагийн сонгуулийн тогтолцоо нь улс оронд хамгийн ашигтай сонголт гэж гишүүд 100 хувь санал нэгтэйгээр дэмжсэн байна. Энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороод, чуулганы хуралдаанаар сонгуулийн тухай хуулийг хэлэлцэн батална.