Хавдар судлалын үндэсний төвөөс эмчлүүлэгчдэдээ урам зориг өгөх үйл ажиллагааг зохион байгууллаа

1990 онд манай улсад амьсгалын тогтолцооны өвчин, хавдар, зүрх судасны тогтолцооны өвчний шалтгаант нас баралт тэргүүлж байсан бол 1995 оноос одоог хүртэл зүрх судасны тогтолцооны өвчин хавдрын өвчлөл нас баралтын тэргүүлэх шалтгаан хэвээр байна.

-Өнгөрсөн онд манай улсад хорт хавдрын 6073 шинэ тохиолдол оношлогдсоны 51% нь эрэгтэй, 49% нь эмэгтэй байна.

-Хорт хавдрын өвчлөлийг хүйсээр нь авч үзэхэд эрэгтэйчүүдэд элэг, ходоод, уушги,гуурсан хоолой, улаанхоолой, бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар тэргүүлэх  таван шалтгаан, эмэгтэйчүүдэд элэг, умайн хүзүү, ходоод, хөх, улаанхоолойн хорт хавдар тэргүүлэх 5 таван шалтгаанд орж  байна.

-Манай улсад хамгийн өндөр өвчлөлттэй элэгний хорт хавдраар өнгөрсөн оны байдлаар 2195 хүн шинээр өвчилсөн нь нийт хорт хавдрын 36.1 хувийг эзэлж байна.

-Нийт бүртгэгдсэн хавдрын шинэ тохиолдлын 67.3 хувийг орон нутаг, 32.7 хувийг Улаанбаатар хотод бүртгэгдсэн өвчлөл эзэлж байна.

Тэгвэл өнөөдөр хавдар судлалын үндэсний төвөөс хавдрыг даван туулж байгаа эмчлүүлэгчдэдээ шинэ оныг угтан урам өгөх, баярлуулах арга хэмжээг зохион байгуулсан юм.

Манай улсад хорт хавдрын улмаас аймаг дүүргийн хавдар судлаач эмчийн хяналтад 19 мянга гаруй хүн байгаагийн 30 гаруй хувийг эрэгтэйчүүд, 60 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Өнөөдрийн байдлаар хавдар судлалын үндэсний төвд 370 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тэгвэл хавдар судлалын үндэсний төв болон сайн дурын байгууллагаас анх удаа санаачлан эмчлүүлэгчдэд урам зориг өгөх үйл ажиллагааг зохион байгуулж байна. Хавдартай хүмүүст нийгэм сэтгэл зүйн тусламж үйлчилгээ хамгийн их хэрэгтэй байдаг байна. Тэгвэл хавдар судлалын үндэсний төвд 2005 оноос хойш сэтгэл зүйч болон нийгмийн ажилтан ажиллаж байгаа юм. Судалгаагаар хавдартай хүмүүсийн 30 гаруй хувь нь хавдар өвчний хяналтаас гарч эмчлэгдсэн байдаг байна. Тодруулбал хорт хавдраар оношлогдсон хүмүүсийг хяналтад орсноос хойш амьдарч байгаа жилээр нь тооцож үзвэл 28 хувь нь нэг хүртэл , 12 хувь 1-2 жил , 25 хувь 2-5 жил ,  35 хувь нь 5-аас дээш жил амьдарч гэсэн судалгаа байна.