ОХУ-ын зэвсгийн худалдаа энэ жил 2 тэрбум ам.доллароор өсөх төлөвтэй байна

ОХУ-ын зэвсгийн худалдаа энэ  жил өнгөрөгч оны мөн үеийнхээс өссөн үзүүлэлттэй гарсныг тус улсын ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт мэдэгдсэн байна. Тэрбээр Кремлийн ордонд албаны хүмүүсийг хүлээн авч уулзах үеэрээ энэ жил ОХУ-ын зэвсгийн нийт экспорт 13 тэрбум америк долларт хүрэх төлөвтэй байгаа нь өнгөрөгч оныхоос даруй 2 тэрбум америк доллароор өссөн үр дүн байгааг мэдээлжээ. Тус улсын тухайд энэ жил Турк улс руу "S-400" загварын пуужингаас хамгаалах систем нийлүүлсэн нь АНУ тэргүүтэй барууны улс орнуудаас багагүй эсэргүүцэлтэй тулгарсан ч Турк улсын ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай хамтран дараачийн үеийн пуужингаас хамгаалах систем буюу s-500 загварын системийг хөгжүүлнэ гэдгээ мэдэгдсэн нь гал дээр тос нэмсэн үйл явдал болсон юм.

Улмаар АНУ-ын засгийн газар агаараас хамгаалах Патриот системээ турк улсын талд нийлүүлэх саналаа албан ёсоор цуцалж,  "Лок-Хиид Мартин" компанид үйлдвэрлэдэг "f-35" загварын сөнөөгч онгоцныхоо гэрээг мөн цуцлах шийдвэр гаргаснаа зарлаад байна. Одоогоор ОХУ-ын тухайд гадаадын улс орнуудаас 50 тэрбум америк доллартой тэнцэх хэмжээний зэвсгийн захиалга аваад байгаа бөгөөд энэ нь зэвсгийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчийн байр сууриа хадгалж үлдэхэд чухал нөлөөтэй гэдгийг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин онцлон тэмдэглэжээ.