Ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй

Засгийн газрын ээлжит хуралдаанаар ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэлээ. Монгол улсын Шадар сайд Ө.Энхтүвшинээр ахлуулсан ажлын хэсэг 100 хоног ажиллаж нийт 2889 тусгай зөвшөөрлийг нэг бүрчлэн шалгасан байна. Нийт тусгай зөвшөөрлийн 1664 нь ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, 1225 нь хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байжээ. Эдгээр зөвшөөрлүүдийг нэгтгэн цагдаа, татвар, гааль зэргийн  мэдээллүүдэд үндэслэж  нэгдсэн нэг мэдээллийн сан үүсгэх юм байна.. Мөн ашигт малтмалын бус олборлолтын үйл ажиллагааг таслан зогсоож ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг түр түдгэлзүүлжээ. Сүүлийн гурван жилийн хугацаанд хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулаагүй хэмээн 700 гаруй тусгай зөвшөөрлийг засгийн газраас цуцалсан байдаг юм.