Байгалийн хий дамжуулах хоолойн санамж бичгийг бодит болгоход 5-10 жил шаардлагатай

Манай улс 2000 оноос эхлэн газын хийн хоолойг  өөрийн нутаг дэвсгэрээр дамжуулах сонирхолтой байгаагаа хөрш орнуудад илэрхийлж эхэлсэн. Энэ чиглэлээр олон айлчлал, уулзалтууд хийж байсан ч тэр бүр үр дүнд хүрч байгаагүй. Тэгвэл энэ сарын 6-ны өдөр ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Сочи хотноо Владимир Путин ерөнхийлөгчид бараалхан хий дамжуулах хоолойг Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжуулах тохиролцоонд хүрсэн байдаг. Тэгвэл зарим судлаачид болон улс төрчдийн зүгээс энэ хэлцэл бодитоор хэрэгжих боломж ойрын 10 жилдээ байхгүй гэж байна. Харин олон улс судлаачдын төлөөлөл энэ том төсөл хэрэгжих эхлэл тавигдсан гэсэн байр суурь илэрхийллээ.Дэлхийн улсуудын хувьд газын хий,  нар салхины эрчим хүч, цөмийн эрчим хүч ашиглах болсон. Манай хоёр хөрш улсуудын хувьд ч энэ нь стратегийн тэргүүлэх чиглэл болдог. Манай улсаар газын хийн хоолой дамжуулах асуудалд ОХУ-ын зүгээс  Ерөнхий сайд Хүрэлсүхийн айлчлалыг хүртэл тодорхой шийдэлд хүрээгүй байсан. 12-р сарын 2-ны өдөр Ерөнхий сайд Хүрэлсүхийн албан ёсны айлчлалаар ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн коридорын хөтөлбөрийн хүрээнд Орос, Хятадыг холбосон газын хийн хоолойг        монгол улсын нутаг дэвсгэрээр дамжуулахыг ОХУ дэмжиж байгаа илэрхийлсэн байна. Ингэхдээ улс төрийн хувьд саадгүй болсон гэдгийг онцлон улмаар шадар сайд Энхтүвшин, ОХУ-ын “Газпром” компанийн компанийн захирал Алексей Миллер нар байгалийн хийн хоолойг Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжуулах санамж бичиг байгуулжээ. Харин ОХУ-ын хэвлэл мэдээллээр монгол улсаар байгалийн хийг дамжуулах төсөл нь хямд байх магадлалтай ч дамжин өнгөрөх  нь эрсдэлтэй гэж онцолсон байна.

Тэгвэл  тус төсөл нь биелэгдэх боломж тун тааруу хэмээн зарим улс төрчид, судлаачид байр сууриа илэрхийллээ. Учир нь БНХАУ-ын гаргасан ойрын таван жилийн төлөвлөгөө болон ОХУ-ын эрчим хүчний стратеги 2035-д мөн Монгол улсад байгалийн хий дамжуулах талаар дурдаагүй гэж байна. Мөн Горный-Алтайгаар дамжуулан БНХАУ-руу хүргэх чиглэл яригдаж байгаа ч БНХАУ-ын хувьд энэ нь ашиггүй байх магадлалтай гэж байна. Харин олон улс судлаачдын зүгээс эрсэг байр суурьтай байна. Учир нь БНХАУ-ын хувьд Шиньжян-Уйгурын бүсээс байгалийн хий авах нь эдийн засгийн хувьд ашиггүй болж байна. Тиймээс ч Монгол улсын магистрал анхаарал татаж байгаа гэлээ. Өнгөрөгч 9-р сард ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Монгол улсад айлчилсныхаа дараа “Газпром” компанийн дарга Алексей Миллерт Монгол улсаар дамжин БНХАУ-руу транзит хийн хоолой тавих хувилбарыг судлах заавар өгсөн байна. Харин хоёр улсын хооронд санамж бичиг байгуулсны дараа 12 дугаар сард багтан ОХУ-д төслийн мэдээллийг д шилжүүлэхийг ерөнхийлөгч Владимир Путин үүрэгджээ. Өмнө нь ОХУ, БНХАУ-ын хооронд байгалийн хий дамжуулах гэрээ байгуулахад 10 орчим жил зарцуулж байсан. Хэрэв байгалийн хий дамжуулах санамж бичиг биеллээ олбол 5-10 жилийн хугацаа шаардагдах төлөвтэй байна.