Ханиадны дэгдэлтийн үед хүүхдийн нэг эмчид 25 хүүхэд ногдож байна

Ханиад томуу өвчний идэвхжил, дэгдэлтийн үе 11 дүгээр сарын сүүлээс 4 дүгээр сар хүртэл үргэлжилдэг. Энэ үеэр эмнэлгийн хүүхдийн орны ачаалал нэмэгдэж, энэ хэрээр эмч, сувилагчийн ачаалал нэмэгддэг.

-Энэ онд нийслэлийн хэмжээнд Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгүүд хүүхдийн 1033 орны хүчин чадалтай байна.

- Тэгвэл өнөөдрийн байдлаар 1687 хүүхэд дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 83.1 хувь  томуу, томуу төст өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүд байна. 

-Тэгвэл энэ жил ханиад томуугийн идэвхжил, дэгдэлтийн үед эмнэлгүүдийн хүүхдийн орны хүчин чадлыг 1001 ороор буюу нэг дахин нэмэгдүүлэх боломжтой гэдгийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас онцолж байна.

-Энэ хэрээр хүүхдийн эмнэлгийн эмч, сувилагчийн ачаалал нэмэгдэж байгаа юм.

Тиймээс бага насны хүүхдийн дархлааг дэмжиж, ханиад томуугийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахыг эмнэлгийн байгууллагаас эцэг эхчүүдэд зөвлөж байна.  Өвлийн 12, 1-р сар бол ханиад томуугийн дэгдэлтийн оргил үе гэгддэг. Тэгвэл ханиад томуугийн дэгдэлтийн оргил энэ үеэр нийслэлийн эмнэлгүүд дэх хүүхдийн орны тоог нэмэгдүүлэх арга хэмжээг авч ажиллаж байгаа юм байна. Ханиад томуугийн ачаалалтай үеэр хүүхдийн орны тоог нэмэгдүүлснээр эмч сувилагчийн ачаалал давхар нэмэгддэг. Тэгвэл нийслэлийн хамгийн их хүн амтай Баянзүрх дүүргийн эмнэлгээр манай сурвалжлах баг орсон юм.  Биднийг очиход  хүүхдийн эмнэлгийн эмч, сувилагчдын ачаалал ихэссэн байдалтай байлаа. Эмч сувилагчийн ачаалалтай энэ үед эцэг эхчүүд хүүхдээ эмнэлэгт хэвтэх хугацаанд асаргаа сувилгааг сайн хийж, эмч сувилагч нарын зөвлөгөөг чандлан сахих нь тэдний ачааллаас хөнгөлдөг байна. Энэ жилийн тухайд  нярай хүүхдийн амьсгалын замын өвчлөл хүндэрч байгаа учраас ханиад томуугийн халдвараас урьдчилан сэргийлэх, ханиадтай гэр бүлийн гишүүдээс тусгаарлах зэрэг арга хэмжээ авахыг эмч нар зөвлөж байлаа. Нярай хүүхдүүдийн хувьд  ихэвчлэн цэцэрлэг сургуулийн насны ах эгч нараасаа ханиадны халдварыг авдаг байна.