Ирэх оны 1-р сарын 1-ээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг болно

2018 онд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо хуралдаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019, 2020 онд үе шаттай нэмэгдүүлэхээр болсон байдаг.  

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажил гүйцэтгүүлсний цалин хөлсний хамгийн доод хэмжээ юм. Тэгвэл манай улсын

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1995 оноос хойш  өөрчлөгдөн нэмэгдэж байгаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй холбоотой тоон мэдээллийг хүргэе.

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цаг ажиллах үнэлгээгээр тооцож сараар тогтоосон байдаг. Тэгвэл 2011 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140.000 төгрөг буюу 1 цагийн үнэлгээ 835 төгрөг байсан бол

-  2017 оны нэгдүгээр сарын 1-ээс 2018 оны 12-р сарын 31 хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240.000 төгрөг  буюу 1 цагийн хөдөлмөрийн хөлсний үнэлгээ 1428 төгрөг байсан.

-Тэгвэл 2019 оны нэгдүгээр 1-ээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагийн 1904 төгрөг 76 мөнгө буюу сарын 320 мянган төгрөг болсон юм.

-Ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг буюу нэг цагийн 2500 төгрөг болох юм.

Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж байгаа иргэдийн цалин 30 гаруй хувиар нэмэгдэж байгаа юм. Хуулийн дагуу хоёр жил тутамд нэгээс доошгүй удаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг  шинэчлэн тогтоох ёстой байдаг. Манай улсад өнөөдрийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан ажиллагчдын 9.9 хувь буюу 67.7 мянган ажиллагчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 320 мянган төгрөг мөн түүнээс доод хэмжээгээр цалинжиж байна. Тэгвэл эдгээр хүмүүсийн сарын цалин ирэх онд дөрвөн зуун мянган төгрөг болж нэмэгдэж байгаа юм