Төр засгийн бодлогогүй шийдвэрийн улмаас хүүхдүүд 4 ээлжээр хичээллэн хохирч байна

Өнөөдөр улсын хэмжээнд дөрвөн ээлжээр хичээллэдэг ганц сургууль байгаа нь 133-р сургууль юм. Тус сургуулийн байранд 133-р сургуулийн сурагчид хичээллэхээс гадна төрийн өмчийн Монгол тэмүүлэл сургуулийн сурагчид хичээллэж байгаа юм. Тиймээс боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам нийслэлийн засаг даргын хамтарсан тушаал гарч  Монгол тэмүүлэл сургуулийг Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургуулийн нэгдүгээр байр руу нүүлгэхээр болсон. Гэвч энэ шийдвэрийг Монгол тэмүүлэл сургуулийн эцэг эхчүүд эсэргүүцэж байгаад 133-р сургуулийн эцэг эхчүүд эсэргүүцсэн байр суурьтай байна.

Анх 133-р сургуулийн байрыг улсын комисс 133-р сургуулийн нэр дээр хүлээн авч байсан бол гурван сарын дараа тухайн үеийн Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайдын үүрэг гүйцэтгэгчийн 196-р тоот тушаалаар "Монгол тэмүүлэл" сургуульд тухайн байрыг шилжүүлжээ. Ингээд улсын комисс дахин хуралдаж "Монгол тэмүүлэл" сургуулийн нэр дээр сургуулийн байрыг шилжүүлсэн байна. Энэ шийдвэрийг эсэргүүцэж 133-р сургуулийн эцэг эхчүүдийн төлөөлөл захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нэг байранд 133-р сургуулийн 1600 сурагчид  2-3 цагаар 4 ээлжээр хичээллэхээс гадна 200 гаруй сурагч 8-10 цагаар нэг ээлжээр хичээллэж байгаад 133-р сургуулийн эцэг эхчүүдийн төлөөлөл шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

Энэ оны 11-р сарын 18-нд Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам нийслэлийн засаг даргын хамтарсан тушаал гарч  Монгол тэмүүлэл сургуулийг Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн нэгдүгээр байр руу нүүлгэхээр болсон. Тэгвэл энэ шийдвэрийг "Монгол тэмүүлэл" сургуулийн эхчүүдийн төлөөлөл эсэргүүцэж захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Үүнд 133-р сургуулийн эцэг эхчүүдэд эсэргүүцсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Харин Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамнаас "Монгол тэмүүлэл" сургуулийг худалдаа үйлдвэрлэлийн сургуулийн байранд нүүлгэхээр бэлтгэл ажил хангагдсан болохыг мэдээллээ.

Мөн ирэх оны төсөвт "Монгол тэмүүлэл" сургуулийн шинэ байрыг барих төсөв тусгагдаж газрын асуудлыг нийслэлээс шийдвэрлэжээ. Харин Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд сургуулийн насны нийт 5,600 хүүхэд байдгаас 1,600 нь л 133-р сургуульд хамрагдаж байна. Үлдсэн хүүхэд нь үндсэн хуулиар олгогдсон боловсрол үнэгүй эзэмших эрхээ эдэлж чадахгүй байна гэдгийг эцэг эхчүүд онцолж байна. Өөрөөр хэлбэл бусад хүүхдүүд нь харьяа дүүрэгт нь өөр сургууль байхгүй учраас эрхээ эдэлж чадахгүй байгааг хэлж байна.