Гадаад дахь оршин суугчдын тал хувь нь 2012 оны сонгуульд саналаа өгчээ

Монгол улсын 18 насанд хүрсэн, иргэний бүртгэлд бүртгүүлсэн, эрх зүйн чадамжтай сонгогчдын нэрийн жагсаалтад нэр нь бүртгэгдсэн иргэнийг сонгогч хэмээн нэрлэдэг. Гэвч энэ удаагийн УИХ-ын сонгуулийн тухай хуульд гадаадад оршин суугаа иргэдээс санал авахгүй гэсэн зохицуулалт хийгдсэн.  Улс төрч болон судлаачдын зүгээс энэ удаагийн сонгуулийн тухай  хуулийг хүний эрхийг хэд хэдэн заалтаар зөрчсөн гэж үзэж байна. 

Монгол улсын 18 насанд хүрсэн, иргэний бүртгэлд бүртгүүлсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэсэн иргэнийг сонгогч гэж нэрлэсэн. Манай улс 1992, 1996, 2000, 2004, 2008, 2016 онуудад УИХ-ын сонгууль зохион байгуулахдаа гадаад дахь иргэдээс санал аваагүй. Харин 2012 онд гадаад дахь 4279 иргэн сонгууль өгөхөөр бүртгүүлснээс 2779 иргэн саналаа өгсөн байдаг. Харин энэ удаагийн УИХ-ын сонгуульд гадаадад оршин суугаа иргэдээс санал авахгүй. Учир нь санхүү болон техникийн зардал хүрэлцэхгүй мөн дээр нь санал өгсөн иргэдийн тоо бага хувийг эзэлдэг зэрэг тайлбарыг хууль санаачлагчдаас өгч байна. 

2016 оны сонгуулийн үеэр ҮХЦ пропорциональ системийг байх ёсгүй хэмээн үзсэн байдаг. Харин энэ удаагийн сонгуульд гадаад иргэдээс санал авахгүй байх зохицуулалт нь  хүний эрхийн ноцтой зөрчил болсон гэж судлаач онцоллоо. Хууль санаачлагчдын зүгээс шуудангаар, цахимаар санал хураалт явуулах тухай судалж байгаа гэсэн дараагийн сонгуулиар энэ системийг ашиглах боломжтой гэлээ.