Ирэх хоёрдугаар сард зарим иргэдийн тэтгэврийг 50.000 төгрөгөөр нэмнэ

     Ирэх онд нийт хоёр төрлөөр тэтгэвэр нэмэх арга хэмжээг Засгийн газраас төлөвлөөд байна. Тодруулбал зарим иргэдийн тэтгэврийг 50 мянган төгрөгөөр  нэмэгдүүлэх мөн нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийг инфляцын түвшинд уялдуулан нэмэх асуудал хүлээгдэж байна. Анх 1990 онд баталсан тэтгэврийн тухай хуулиар ажлын байр чөлөөлөх нэрээр 44 000 иргэнийг тэтгэвэрт гаргаж байсан юм. Улмаар 1996 онд тэдгээр иргэдийн тэтгэврийн нас болоогүй гэх шалтгаанаар засгийн газраас тэтгэврийг нь зогсоосон байна. Эдгээрийн иргэдийн асуудлыг зохицуулах асуудлыг 2020 онд Засгийн газрын газраас хэрэгжүүлэх төсвийн төсөлд тусгасан. Ингэснээр тухайн үед тэтгэвэр эрт тогтоолгосон 21 мянга гаруй иргэний тэтгэвэр 50 000 төгрөгөөр нэмэгдэнэ. Харин нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэх юм байна. Ингэхдээ хэт бага тэтгэвэр авагчдад ахиу, 500 000 с дээш төгрөгийн тэтгэвэр авагчдад багаар тогтоохоор төлөвлөсөн байна. Ирэх 1-р сард дээрх асуудал засгийн газрын хуралдаанаар шийдэгдэнэ. Инфляцын түвшин дунджаар 8 хувь байхаар тооцож байна үүнтэй уялдан нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийг нэмнэ.