Ирэх Хоёрдугаар сард болох ФАТФ-ын хуралдаанаас өмнө Манай улс хийсэн ажлаа тайлагнах ёстой

Манай улс өнгөрөгч 10-р сард мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах Олон улсын байгууллага буюу ФАТФ-ын саарал жагсаалтад орсон. Тухайн үед Монголбанкны зүгээс тус жагсаалтаас гарах схемийг боловсруулсан байдаг. Тэгвэл энэхүү  схемийн дагуу 2020-2021 онд Саарал жагсаалтаас гарах зорилго тавьсан байна.

Саарал жагсаалтад орох үед Монголбанкны зүгээс 2020 оны нэгдүгээр улиралд багтан тус жагсаалтаас гарна хэмээн мэдэгдэж байсан. Ингэхдээ Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, ХЗДХЯ, ЦЕГ, ТЕГ, АТГ, УЕПГ, Шүүх байгууллага, Гаалийн ерөнхий газар, Гадаад харилцааны яам болон Татварын ерөнхий газар шат дараатай, үүрэг гүйцэтгэнэ гэж төлөвлөгөө гаргажээ.  Одоогоор Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу  саарал жагсаалтаас гарах ажлын хэсэг байгуулагдсан байна . Мөн засгийн газрын хуралдаанаар мөнгө угаах терроризмын эсрэг долоон хуульд өөрчлөлт оруулах саналыг батлуулсан.

Ирэх хоёрдугаар сард ФАТФ-ын хуралдаан  болно. Үүнээс өмнө манай улс тайлангаа биелүүлэх ёстой юм байна.