Малын тоо, толгой урьдчилсан байдлаар 70.9 саяд хүрлээ

Мал, тэжээвэр амьтдын тооллогыг Үндэсний статистикийн хорооноос энэ сарын 7-оос 17-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулсан байна. Энэ жилийн тухайд урьдчилсан дүнгээр малын тоо 70 сая 949 мянгад хүрч, өмнөх оныхоос 4.5 сая толгой малаар өсжээ.

Манай улс өнгөрөгч 2018 оны байдлаар 66.4 сая толгой мал тоолуулж байсан бол нэг жилийн хугацаанд мал сүргийн тоо 4.5 саяар өсөж, анх удаа 70 саяд хүрлээ. Мал сүргийн бүтцээр урьдчилсан дүнгээр адуу 4 сая 213 мянган толгой, үхэр 4 сая 751 мянган толгой, тэмээ 472.4 мянган толгой, хонь 32 сая 258 мянга, ямаа 29 сая 253 мянган толгой тоологджээ.

Энэ онд мал тооллогын урьдчилсан дүнгээр малын тоогоор тэргүүлж буй аймгуудын тухайд :

Архангай аймаг 6 сая 166 мянган толгой мал

Хөвсгөл аймаг 6 сая 37.3 мянган толгой мал

Өвөрхангай аймаг 5 сая 625 мянган толгой мал

Төв аймаг 4 сая 978.7 мянган мал

Хэнтий аймаг 4 сая 867.6 мянган толгой мал тус тус тоолуулж тэргүүлсэн байна.

Мал тооллогыг эцэслэсэн мэдээллийг 1-р сарын 10-нд ҮСХ-оос  танилцуулна.